fbpx Т.Хасбаатар: Өв залгамжлагч улстөрчдийг бид бас л сонгосоор байх уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 18 секунд

Т.Хасбаатар: Өв залгамжлагч улстөрчдийг бид бас л сонгосоор байх уу?

Төгссөн сургууль-1993- 10 жилийн нэгдүгээр дунд сургууль

1999 он- Япон улсын Нихон их сургууль

2011 он –МУИС, Хууль зүйн сургууль

2012 он- Либерти Их Сургууль, Төрийн удирдлага

УИХ-д бие даан нэр дэвшиж буй  хуульч эрх зүйч Т.Хасбаатартай ярилцлаа.

- Та улс төрд шинэ хүн биш гэдгийг олон хүн мэднэ. Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж, бас АН-ын орон нутгийн даргаар ажиллаж байсан?

-Монголчуудын амьдрал өөдрөг, шударга ёсыг эрхэмлэсэн төртэй байхын төлөө би хичээж, олон жил өөрийн үзэл бодлоо илэрхийлсээр ирсэн. 2012 онд Өвөрхангай аймагт АН-ын даргаар ажиллаж, шударга сонгууль хийхийн төлөө хичээн ажиллаж байсан. Харамсалтай нь өрсөлдөж байсан хүмүүс мөнгө тараасныг баримттайгаар илчилж, олон нийтэд дэлгэсэн. Тухайн цаг үед олон нийт хүлээн авч, талархал илэрхийлж байсан.

- Японд боловсрол эзэмшсэн хүмүүс цаг хугацааг зөв тооцоолж сурсан, цагийн юмыг цагтаа гэдгийг ягштал биелүүлж сурсан нь мэдрэгддэг. Та өнөөгийн Монголын нийгмийн амьдралыг Японтой харьцуулдаг байх. Яг ямар зүйлийг хамгийн түрүүнд өөрчлөх юмсан гэсэн бодол төрдөг вэ?

-Хамгийн их хүсч байгаа зүйл бусадтай адил. Шударга ёст төртэй байхыг л хүсч байна. Төр гэдэг хэсэг бүлэг хүмүүсийн бизнес хийх талбар биш. Улс төрийн хүрээний хүмүүстэй уулзаж байхад нэг зүйлийг онцолж байна. Тэд, бид бүгдээрээ өөрсдийн үзэл бодол итгэл үнэмшлээрээ нам дэмжиж, итгэж явсан. Ёстой хөлийнхөө тавхайг эргэтэл мөрийн хөтөлбөрийг нь тарааж, олон нийтэд таниулахын төлөө зүтгэлээ. Гэтэл өнгөрсөн 30 жил юу өөрчлөгдөв. Нөгөө хэдэн олигархи хүмүүс гараад, хамгийг хамах шунаг хүсэлдээ хөтлөгдөн төрийг уландаа гишгэж байгааг бид харсаар л суух уу.

Түүнээс гадна хар машинаар тоолох  нь санал луйвардах нэг арга  гэдгийг хүмүүс хэлсээр байна. Саналаа луйвардуулсан хүмүүс 2008 онд боссон. Гэмгүй хүмүүс амь насаа алдсан. Гэтэл энэ жил дахиад л нөгөө машинаараа тоолох гэж байна.

-Та өмнө нь Өвөрхангай аймагт нэр дэвшиж байсан. Ялагдал хүнд илүү эрч хүч өгөх нь бий. Та энэ жил бие дааж өрсөлдөхөөр шийджээ. Яагаад бие даах болсон шалтгаанаа тайлбарлана уу?

-Цаг хугацаа ийм шийдэлд хүргэсэн. Би дээр хэлсэнчлэн би хэний төлөө, юуны төлөө ингэж яваа юм бэ гэж асуух өдөр ирдэг. Залуу хүмүүсийн итгэл үнэмшлээр тоглож, өөртөө ашигтай өөрл бусдад хохиролтой шийдвэр гарган төрийн хэргийг хувьдаа завшигч хүмүүсээс бид салах ёстой.

Өнө олон жилийн түүхтэй Монголын ахуй амьдрал, аж байдал, нийгэм соёлд тохирсон Үндсэн хуулийг баталж хэрэгжүүлэх цаг нь болсон гэж би боддог. АНУ-д ингэдэг, Англид тэгдэг, ОХУ-д ийм байдаг гэх мэтчилэн эрэмдэг зэрэмдэг Үндсэн хуультай байж болохгүй.

- Энэ жил хамгийн олон бие даагчтай сонгууль болж байгаагаараа онцлог байна. Яагаад ийм олон хүн бие дааж байгаа гэж та харж байна вэ?

- Залуу үе, эх орноо гэх сэтгэлтэй хүмүүс намын төлөвшил ямар байгааг мэдрээд, мэдээд ийм сонголт хийж байна.

Сая би төрсөн нутаг Өвөрхангай амйгаар яваад ирлээ. УИХ-ын гишүүд улсын төсвөөр хийсэн ажлаа өөрөө хийсэн мэтээр ярьж, олон нийтэд худал мэдээлэл өгч байна.Түүнээс гадна төрийн түшээд үр хүүхэддээ өв залгамжлуулах хэв маяг руу орчихож. Бид хаант засаглалтай улс уу. Яагаад даргын хүүхэд дарга болж, залгамжлах ёстой юм бэ. Тэд залуу, боловсролтой  хүн мөн ч цаана ч нөгөө л том эрх ашиг, бизнесийн ашиг, эрх мэдэл нуугдаж байдаг. Тэгэхээр нөгөөх  байдал хэвээр үлдэж, шударга ёс тогтох нь үлгэр л болно.

-Бие даагчдыг сонгох хамгийн том шалтгааныг та хэлж өгөөч?

-Олон нийт яагаад бие даагчдыг сонгох ёстой вэ гэдгээ сайн бодоосой гэж хэлмээр байна. Намайг сонго, бид ийм тийм гээд сурталчлаад байх нь зохимжгүй. Олон нийт харж байна, мэдэрч байна.

- Таны цаашдын ажилд улам их амжилт хүсье.

“Хоттойгоо селфидье”
“Хоттойгоо селфидье”
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​