УИХ-ын гишүүн О.Баасанхүү, С.Жавхлан нар АН-д элссэн. Улмаар АН-ын ҮБХ-ны гишүүн болсон юм. Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү хоёр жил дараалан сонгогдсон Орхон аймагтаа дахин нэр дэвших мандатаа авч чаджээ. Харин УИХ-ын гишүүн С.Жавхлан тойргоо сольж, Увс аймагт нэр дэвшихээр болсон байна. Тэрбээр 2016 оны сонгуульд Баянзүрх дүүргээс бие даан нэр дэвшээд ялалт байгуулж байсан юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд 2016 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан ч намын даргатайгаа түнжин хагарснаар намаасаа гараад байсан билээ.