М.Энхболд: Намын бодлого, шийдвэрийн дагуу нэр дэвших боломж олдсонгүй


МАН-ын Бага хурал 2020.05.16-нд хуралдан, нэр дэвшигчдээ тодруулсан билээ. Улмаар УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан М.Энхболдыг энэ удаа өнжүүлэхээр шийдвэрлэсэн. Өдгөө төр түшиж, түмэн олноо төлөөлж буй цөөгүй гишүүнээ МАН нэр дэвших эрх олгоогүйн нэг нь тэр. МАН 2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан гавьяа түүнийх.

М.Энхболд цахим хуудсандаа талархал илэрхийлжээ.

Тэрбээр “Талархал. 
УИХ-ын гишүүнээр 2008 оноос гурван удаа сонгогдож, Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, УИХ-ын дарга, УИХ-ын дэд даргаар ажиллаж, МАН-ын даргын хувьд УИХ-ын сонгуульд түүхэн ялалт байгуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүртэл бүх цаг үед итгэл хүлээлгэж, ямар ч үед дэмжиж ирсэн Төв нутгийнхандаа талархал илэрхийлье. Судалгааны дүнгээр та бүхнийхээ итгэл найдварыг өндөр хэмжээнд хүлээж байсан ч 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд намын бодлого шийдвэрийн дагуу нэр дэвших боломж олдсонгүй. Цаашдаа намаас нэр дэвшиж буй журмын нөхдөө бүх талаар дэмжиж, Төв аймгийн хөгжил цэцэглэлтийн төлөө хийж байсан ажлуудаа үргэлжлүүлэн та бүхэнтэйгээ хамтдаа байх болно. Нутгийн олондоо сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн:
Боржигон овогт Миеэгомбын Энхболд
2020.5.17” гэжээ.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [64.119.26.33] · 2020/05/19

    Хүрэлсүхэд амжилт хүсье. М.Энхболд тэргүүтэй мөнгөнд дуртай эрлийз хурлийз нарыг ард түмний шударга шүүхээр оруулах ёстой...


  • зочин · [203.91.116.118] · 2020/05/19

    УБ хотыг ямар ч төлөвлөгөөгүй болгож сүйтгэсэн хүн,,,монголын улс төрийг авлигад идүүлсэн хүн,,,,улс орны хөгжлийг хэдэн арван жилээр хойш татсан даа


  • Zochin · [64.119.21.211] · 2020/05/19

    Одоо овоогийн ажиллаа хийгээд амар даа