fbpx 10,000 программист бэлтгэх төсөл хэрэгжиж эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 47 секунд

10,000 программист бэлтгэх төсөл хэрэгжиж эхэллээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас хэрэгжүүлж буй мэдээлэл, технологийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, программ хангамжийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах, дэлхийд өрсөлдөх чадвартай “10,000 программист” бэлтгэх төслийг өнөөдөр нээж, сургалтын үйл ажиллагааг эхлүүллээ. Төслийн нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан төслийг нээж хэлсэн үгэндээ “Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, Мэдээлэл технологийн салбартай хөл нийлүүлэн алхахгүйгээр бид дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжгүй эрин зуунд амьдарч байна. Тийм учраас бид бүхэн өнөөдөр Улаанбаатар хотын хүн амын 65 хувийг эзэлж байгаа залуучууддаа сурах боломжийг бүрдүүлэхээр 10,000 программист төслийг эхлүүлж байна.  Мөн Баянхошуу, Сэлбэ дэд төвүүд болон дүүргүүдэд залууст зориулсан инновацын төвийг байгуулж эхэлсэн. Технологид хил хязгаар гэж байхгүй. Технологи, ухаалаг шийдэлгүйгээр Улаанбаатар хот цаашид хөгжих боломжгүй. Замын хөдөлгөөнийхөө төлөвлөлт, зохицуулалт, хяналтаас эхлээд иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах, гэмт хэргийг бууруулах гээд олон салбарт технологийн ухаалаг шийдлийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа учраас энэхүү төслийг цаашид амжилттай хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Өнөөдөр КОВИД-19 цар тахлын улмаас улс орон бүр өөр өөрийн гэсэн дэглэм, хорио цээрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ нь магадгүй олон залууст илүү хөгжих боломжийг олгож байгаа. Гэртээ утсаа бариад, сошиалаар аялах биш сургалтад хамрагдан код бичиж, шинэ программ зохион олны хүртээл болгон өөрийгөө хөгжүүлэх боломжийг хөл хорионы нөхцөл байдал бий болгож байна. Ингээд сургалтад хамрагдаж байгаа залуустаа амжилт хүсье” хэмээлээ.

Төслийн нээлтийн үеэр “10,000 программист” бэлтгэх төслийн хүрээнд нийслэлээс программ бичих ур чадварын ерөнхий суурь мэдлэг олгох зорилгоор зорилтот бүлгийн 400 хүүхдэд анхан шатны, 100 хүүхдэд ахисан шатны сургалтыг зохион байгуулах “Эмпасофт” академитай хамтран ажиллах гэрээ байгуулж, сургалтыг эхлүүллээ. Уг сургалтаар хүүхэд, залуучууд суурь мэдлэг олж авахаас гадна бие даан хөгжих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар инновацын төв”-ийн компьютерийн лабораторыг ашиглан чиглүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг ач холбогдолтой сургалтыг эхлүүлж байна.

Мөн төслийн хүрээнд дэмжин хамтран ажиллахаар Голомт банктай санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд Голомт банк “Улаанбаатар инновацын төв”-д Дата сикюрити, дата анализын чиглэлээр үйл ажиллагаа явуулах иж бүрэн сервер, компьютерийн лаборатори байгуулж байгаа бөгөөд уг лабораторит цаг үеийн сургалтууд, дэлхийн шинэ технологийн нээлтүүдийн талаар сургалт, дадлагыг хийхээр тохиролцож байгаа аж.

Энэхүү төслийг санаачилсан нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат “Монгол Улс бол залуусын орон. Нийт хүн амын талаас илүү хувийг 18-35 насны залуучууд эзэлдэг. Тийм атлаа олон залуус ажилгүй, орлогогүй байна. Тиймээс технологийн дэвшилтэй хотын иргэд та бид бүгд технологийн дэвшлээс суралцан, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахын зэрэгцээгээр мэдлэг чадвар эзэмшин, ажил амьдралынхаа өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулах, цалин орлогыг бүрдүүлэх боломжийг дэлхий өөрөө та бидэнд ижил тэнцүүгээр олгож байна. 10,000 программист төсөл үе шаттай хэрэгжээд явна. Цаашдаа ЕБС-уудад энэ хөтөлбөрийн сонгон анги хичээллүүлэх, дугуйлан ажиллуулах боломжийг нээх зэрэг ажлуудыг төлөвлөсөн. Ингэснээр төслийг хэрэгжүүлэх анхан шатны суурь алхам хийгдэнэ. Мөн нийслэлээс программ бичих ур чадварын ерөнхий суурь мэдлэг олгох зорилгоор зорилтот бүлгийн хүүхдүүдэд анхан болон ахисан шатны сургалтыг эхлүүлж байна” гэдгийг онцолсон юм.

Мөн Хотын Захирагч С.Амарсайхан холбогдох албаны хүмүүсийн хамт “10,000 программист” төслийн сургалтын анги танхимтай танилцаж, багш, суралцагчидтай уулзан санал солилцлоо. Энэ үеэр “Эмпасофт” академи, МУИС-ийн ХШУИС-ийн Математик компьютерийн ухааны тэнхимийн ахлах багш Б.Батням “Улаанбаатар хотын утааг бууруулж чадсан шиг мэдээлэл, технологийн салбарыг хөгжүүлснээр бид ядуурлыг арилгах боломжтой гэж харж байна. Залуучуудад зориулсан энэхүү төслийг санаачилж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн та бүхэнд ажлын амжилт хүсье” хэмээв.

Түүнчлэн энэ үеэр Хотын Захирагч Үндэсний “Язгуур” төслийн залуустай уулзан, санал солилцож, хүүхэд багачуудад зориулсон үндэсний хэв шинжийг агуулсан контент бүтээж байгаад нь талархал илэрхийлээд шаардлагатай зүйлээр дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

10,000 программист төсөл хэрэгжсэнээр:

  • Мэдээлэл, технологийн чиглэлээр мэргэшсэн, мэдлэг чадвар бүхий программистууд, багш, сурагчид бэлтгэгдэн гарна.
  • Мэдээлэл, технологийн мэргэжилтэн бэлтгэснээр зөвхөн Монголд төдийгүй мэдээлэл, харилцаа холбооны технологийн өргөн цар хүрээтэй үйлдвэрлэл, Олон улс даяарх судалгаа, санхүүгийн үйлчилгээ зэрэг бусад салбарууд хөгжих боломж нээгдэнэ.
  • Мөн Монгол Улс нь Төв Ази болон Зүүн Азийг холбосон дижитал дэд бүтцийн төв болохоос гадна дэлхийн болон үндэстэн дамнасан технологийн компаниудад хөрөнгө оруулах таатай нөхцөл бүрдүүлж, эдийн засгийн өсөлт нэмэгдэх, хөдөлмөр эрхлэлтийг хангах давуу талтай юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ
Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​