ОХУ-ЫН МЭДЭЛД БАЙСАН НАЙМАН БАЙРЫГ МОНГОЛ УЛСЫН ӨМЧИД АВЛАА


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ОХУ-ын өмчлөлд байсан 8 байрыг Монгол Улсын өмчид үнэ төлбөргүй шилжүүлэн авах тогтоолыг баталжээ.

Дээрх байран ‪549 өрх амьдардаг бөгөөд 22 жил түрээслэн амьдарч байсан юм. Харин Монгол Улсын өмчид шилжүүлснээр оршин суугчид байраа хувьчилах боломжтой болж байна.

Ташрамд дурдахад, ‪1998 оноос хойш тасралтгүй ярьж байсан энэ асуудлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн оны 12 дугаар сард ОХУ-д айлчлахдаа шийдвэрлэсэн юм.


Энэ мэдээ таалагдаж байвал: