Шинэ гишүүдийн үнэмлэхийг энэ сарын 29-нд гардуулна


Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын гишүүний үнэмлэхийг энэ сарын 29-ний өдөр гардуулна гэдгийг мэдээллээ. Үнэмлэх гардуулсны дараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74.4-т заасны дагуу ээлжит  сонгуулийн дүнг холбогдох шийдвэрийн хамт УИХ-д өргөн мэдүүлэх юм. 

Үүний дараа сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх аж. 


Энэ мэдээ таалагдаж байвал: