fbpx “Жаст”-ын Ш.Батхүүг Монголын шүүх долоон жил шүүж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 45 секунд

“Жаст”-ын Ш.Батхүүг Монголын шүүх долоон жил шүүж байна

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, Африкийн Стандарт банкнаас их хэмжээний зээл авсан “Жаст”-ын захирал асан Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох  эрүүгийн хэргийг Монголын шүүх долоон жил шүүж байна. Уг хэрэг гараад 11 жил болж байгаа. Манай хууль хяналтынхан дөрвөн жилийн дараа  буюу 2013 оноос эхлэн  шалгасан. Эцэст нь Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр  10:00 цагт шүүх хурлыг  товлосон ч “Алтжин” компанийн захирал  Г.Алтангийн хүсэлтээр хойшлууллаа. 

Шүүгдэгч Г.Алтан хүү  Э.Сүрэнгийн хамт өмгөөлөгч нэмж  авах, Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, шүүгдэгч Ш.Батхүүгийн өмгөөлөгчөөс шинээр гэрчүүд оролцуулах  хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг энэ сарын 24-ний өдрийн 10 цаг хүртэл хойшлуулжээ.

 

Шүүхээс  Ш.Батхүүг  залилан, санхүүгийн луйврын долоон  төрлийн гэмт хэрэг  үйлдсэн хэмээн  буруутгаж байгаа юм.

 

Эдгээр үйлдэлд нь прокуророос дараах байдлаар яллахаар дүгнэлт гаргаж шүүхэд хүргүүлжээ. Үүнд: 

1. Хадгаламж банк (одоогийн Төрийн банк)-ийг зээлийн батлан даагчаар оролцуулах баримт бичгийг хуурамчаар үйлдсэн  үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.12.1 зүйл ангиар,

2. О.Хүрэлбаатар, Л.Бадамцэцэг, И.Амраа нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн “Жаст групп” компаниас  Хадгаламж банк (одоогийн Төрийн банк)-тай Төлбөрийн баталгаа, Банкны баталгааны гэрээ байгуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 23.2.1 дүгээр зүйл ангиар,

3. Эдуард Сүрэнгийн нэхэмжлэлээр Ш.Батхүү нь “Олон овоот гоулд” -ийн зээлийн төлбөрт Хадгаламж банк (одоогийн Төрийн банк)-наас төлбөр гаргах, тус банкийг хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн 21.1.1 зүйл ангиар,

4. Эдуард Сүрэн нь Г.Алтан, Ш.Батхүү нартай үгсэн тохиролцож, бүлэглэн Хадгаламж банк (одоогийн Төрийн банк)-ийг Зээлийн батлан даагчаар оролцуулж зээлийн төлбөрийг төлүүлэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.3.2.2.1 зүйл ангиар,

5. Ш.Батхүүгийн зүгээс “Мах Маркет”, “Жаст Ойл”, “Олон овоот”-ийн хувьцаа болон “Жаст групп”-ын өмчлөлийн 12 орон сууц, үл хөдлөх хөрөнгийг бэлэглэл болон худалдах гэрээгээр дамжуулан шилжүүлж, өмч хөрөнгийг үнэгүйдүүлсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 18.6.2.2 дугаар зүйл ангиар,

6.  Стандарт банкнаас хуурамч материал бүрдүүлж зээл авсан, “Эрдэнэт”  үйлдвэрт хохирол учруулсан, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Ч.Ганзориг үгсэн тохиролцож, бүлэглэн гүйцэтгэсэн гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.12.1 дүгээр зүйл ангиар,

7. Баримт бичиг хуурамчаар үйлдэн Эрдэнэт  үйлдвэрт ноцтой хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 23.2.2 зүйл ангиар  тус тус буруутгагдаж байна. 

Хэргийн  эргэн тойронд болсон үйл явдлыг нэхэн  сануулъя. 

 

2009.7.8 

-“Жаст" группын захирал Ш.Батхүү "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаанд тавьж, Африкийн  Стандарт  банктай зээлийн гэрээ байгуулан   109  сая ам.долларын зээл авчээ. Тухайн үед “Эрдэнэт”-ийн захирлаар Ч.Ганзориг ажиллаж байв.

 

2010-2012

-Ш.Батхүү Стандарт  банктай нэмэлт гэрээ байгуулжээ. Ингэснээр нийт  зээлийн хэмжээ  160.1 ам.доллар болжээ.

 

2013. 7 сар 

-Зээлээ хугацаандаа төлөөгүй учир Стандарт банк Лондонгийн олон улсын арбитрын шүүхэд хандаж “Эрдэнэт” үйлдвэрээс 86.95 сая ам.долларыг нэхэмжлэв. 

 

2013.7.24 

- Ш.Батхүү  хэвлэлийн хурал хийж  2009 онд “Хадгаламж” банкийг их хэмжээний өртэй дампуурлын ирмэгт байхад нь, өрөнд  баригдаж, үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрсэн “Монгол шуудан” банк, гадаад дотоодын банкуудад ихээхэн хэмжээний өртэй “Олон овоот”-ын ордыг худалдан авч хөрөнгө оруулж ирсэндээ харамсал илэрхийлэв. 

 

2013.8.6

- Ш.Батхүү сэтгүүлч Б.Ганчимэгийн “Ярилцъя” буланд  ярилцлага өгч  “Жаст ойл” компаниа “Магнай трейд”-д, “Олон овоот”-ыг Г.Алтанд, “Жаст агро”-г  татан буулгаж, “Хадгаламж” банкиа Төрийн банкинд нэгтгэн бизнесмен биш энгийн иргэн болсноо, хууль хяналтын байгууллагаар шалгуулаагүй байгаагаа мэдэгдэв. 

 

2013.8.10 

 “Стандарт банкны хэрэг” –ийн баримтууд илэрч   Ш.Батхүү  “Олон овоотын төслийг худалдаж авснаас болж “Хадгаламж” банкиа алдахад хүрсэн. Ц.Мянганбаяраас Олон овоотын төслийг худалдан авахдаа хулхидуулсан. “Монгол газар” компани” 25 тонн алттны нөөцтэй гэж хуурамчаар нөөц тогтоолгосноос нь  болж   бүх бизнесээ алдсан. Олон овоотын алтны нөөц ердөө дөрвөн тонн байсан” гэж ярьж байсан нь хэвлэлээр цацагдав. Түүнийг  Монгол Улсын хилээр гарахыг нь албан ёсоор хориглов. 

 

2013.8.15 

- УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Жаст”-ын Ш.Батхүүд эрүүгийн хэрэг үүсгэв. 

 

2013.8.20   

-Ш.Батхүүг баривчилж цагдан хорилоо. 

 

2015-2016 он 

-Ш.Батхүүгийн зээл хугацаандаа төлөөгүй асуудлаар Олон улсын арбитрын шүүх  дөрвөн  удаа хуралдав. 

 

2017 он 

Стандарт банк Английн дээд шүүхэд төлбөрийг  даруй гаргаж өгөх тухай гомдол гаргажээ. Английн дээд шүүх 

• “Эрдэнэт” үйлдвэрийн эд хөрөнгийг Англи болон Уэльсийн нутаг дэвсгэрээс гаргахгүй байх

• Тэдгээр эд хөрөнгийн захиран зарцуулах, худалдан борлуулах

• Арбитрын шүүхээс гаргасан 41.22 сая доллар, дээр нь хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой Стандарт банкнаас гаргасан зардал 476.8 мянган фунт стерлингтэй тэнцэх мөнгөн дүнг банкинд байршуулах шийдвэр гаргажээ. 

 

2018.3.13

-Батлан даалтад гараад байсан Ш.Батхүүг дахин баривчилж цагдан хорилоо. 

 

2018.4.9 

-Ш.Батхүүгийн цагдан хоригдохоосоо өмнө “Цензургүй яриа” нэвтрүүлэгт  орсон яриа олон нийтэд цацагдав. Тэрээр цуг нэвтрүүлэгт орохдоо  “Хөрөнгө оруулалт татахын тулд Стандарт банкнаас 109 сая ам.доллар зээлсэн. Тус банкнаас мөнгө зээлэхийн тулд эхний ээлжинд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж 20 сая ам.доллар авсан.  Гэрээ байгуулахад “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарын гарын үсгийг авсан гэдгээ хүлээжээ. 

 

2018.8 сар  

Монголын Засгийн газар  Ерөнхий сайдын захирамжаар 2018 оны 8-р сард Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гаргав. Ажлын хэсэг Английн дээд шүүхийн шийдвэрийг  биелүүлэхгүй бол эрсдэлтэй гэж үзжээ. 

 

2019 он

-Монголын Засгийн газар  Америкийн компаниар дамжуулан  хэлэлцээр хийсний эцэст 40 сая ам.долларыг нэн яаралтай хийвэл асуудлыг шийдвэрлэх боломжтой гэсэн тохиролцоонд хүрч төлбөрийг Эрдэнэт үйлдвэрийн "Эрсдэлийн сан"-гаас гаргаж шилжүүлснээр  “Эрдэнэт” үйлдвэр Стандарт банкны хоорондох маргаан дуусчээ. 

 

2019.4.5 

Шадар сайд Ө.Энхтүвшин, “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэн нар Стандарт банкны асуудлаар мэдээлэл хийж энэ хэрэгт буруутай этгээдүүдийн хэргийг хууль хяналтынхан  яаралтай шийдэж, хохирлыг төлүүлэх ёстой гэж мэдэгдэв. Х.Бадамсүрэн  үйлдвэрийн "Эрсдэлийн сан"-гаас төлбөр шилжүүлснээр  үйлдвэрийн үйл ажиллагаа доголдоогүй гэв.  

 

2019.7.3 

ЗГХЭГ/-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Авлигатай тэмцэх газар Ш.Батхүүгийн 190 орчим тооны хөрөнгийг илрүүллээ. Нийт үнэлгээ нь 98 орчим тэрбум төгрөг болно. Эдгээр хөрөнгийг нээлттэй зарж “Эрдэнэт”-ийн Эрсдэлийн сангаас гаргасан зардлыг төлүүлж, хохирлыг нь барагдуулах арга хэмжээ авна” гэж  мэдэгдэв. 

 

2019.10.7 

-Ш.Батхүүд холбогдох хэргийг Улсын Дээд шүүх  хэлэлцэв. 190 хавтас хэргийн мөрдөн байцаалтад буцаах таван үндэслэлээс  хоёрыг нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн гомдол гаргаад байсан Ш.Батхүү уг гомдлоосоо татгалзсан тул хэргийг мөрдөн нэмэлт мөрдөн байцаалтанд хэлэлцүүлэхээр болов. 

 

2020.7.24 

-Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  хэлэлцэв.  Яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2020.8.5-ны 10:00 цагт хийхээр  товлов. 

 

Ч.Зотол

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

УВС АЙМГИЙН ЦАГААНХАЙРХАН СУМЫН 240 СУУДАЛТАЙ СОЁЛЫН ТӨВИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО
УВС АЙМГИЙН ЦАГААНХАЙРХАН СУМЫН 240 СУУДАЛТАЙ СОЁЛЫН ТӨВИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО
 
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​