fbpx Тооноор орж ирээд толгойд суусан Б.Билгүүнийг шахагчид ба хамгаалагчид
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 14 секунд

Тооноор орж ирээд толгойд суусан Б.Билгүүнийг шахагчид ба хамгаалагчид

МАН 2016 оноос хойш үнэмлэхүй засаглан, төрийн албанд сахилга хариуцлага бий болгож, бүтээн байгуулалтын чиглэлд чамгүй ажил амжуулж байгаа нь сайшаалтай. Гэхдээ сайны хажуугаар саар зүйл бишгүй л байна. Тодотговол төрийн албыг төрлийн алба болгож, цаашлаад угсаа залгамжилсан аав хүүхдүүдийн, найз нөхдийн үр удмаар Монголын төр дүүрэх хандлага байгаа нь олны анхааралд орлоо. Тэр тусмаа сүүлийн үеийн томилгоонууд ихээхэн хэл ам дагуулж байна. Хамгийн гол нь эдгээр томилгоонууд төрийн албанд мэргэшсэн туршлагатай хүмүүсийг шахах, тэдний оронд ажил хийж үзээгүй цагаан гартнууд орж ирж байгаа нь төрийн албыг ихээхэн сул болгож байгаа юм.

Монголын төрд ажиллаж байгаа мэргэшсэн чадварлаг албан хаагчдаа хамгаалж улстөрчдийн шахаагаар томилогдохоор ирсэн шахааны нөхдүүдэд шанаа өгөөд буцааж байх бүрэн эрхтэй Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг албан тушаалдаа тэсэж үлдэхийн тулд дутагдал зөрчлийн хажууд нүд чихгүй мэт сууна. Монголын төрийн албаны бараг бүх өндөрлөгт олон жил заларсан Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нарын хүүхдүүд төрийн зардлаар гадаадад сурчихаад төлбөрөө ч төлөлгүйгээр Дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын өндөр сэнтийд ногоон гэрлээр томилогдож байгаа нь дэндүү түрэмгийлэл юм.

Шадар сайд асан Ө.Энхтүвшин нь өөрийн нутгийн багын найз цагдаагийн хурандаа С.Болдбаатарын хүү мэргэжлийн бус төрийн албаны сонгон шалгаруулалтад орж дүгнэлт гаргуулаагүй хууль бусаар Дэд даргаар томилогдсон Б.Билгүүнийг хууль зөрчин 2019 оны дөрөвдүгээр сард Стандарт, хэмжилзүйн даргын үүрэг гүйцэтгэгчээр дэвшүүлэн шахаж амжжээ. Крандуулж орж ирсэн Б.Билгүүн Стандарт хэмжил зүйн үндэсний төвийг нэг жил дөрвөн сар гаруйн хугацаанд тус салбарын ажил навс унаж байгааг халаглан шүүмжлэх байгууллага хүмүүс олширч, санал хүсэлтээ сайд дарга нарт хүргэдэг боловч удирдлагууд шахааны хүмүүсээ яаж ч чадахгүй байгаа нь харамсалтай.

Ялангуяа Б.Билгүүний хууль бус томилгооны талаар Төрийн албаны Зөвлөлийн дарга Б.Баатарзориг маш сайн мэдээлэлтэй хэр нь огт арга хэмжээ авахгүй хамгаалаад байгаа нь үнэхээр хачирхалтай юм. Б.Билгүүн нь Төрийн албаны хуулийн доорх заалтуудыг ноцтой зөрчин хууль бусаар Стандарт, хэмжилзүйн дэд даргаар 2016 онд томилогдсон гэдгийг баримтаар өгүүлж байна.

Нэгдүгээрт, Төрийн албаны тухай хуулийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө" гэж заасны дагуу сонгон шалгаруулалт явуулах ёстой байхад ямар ч сонгон шалгаруулалт явуулалгүйгээр томилогдсон байна.

Хоёрдугаарт, Төрийн албаны тухай хуулийн 16.2-д “Төрийн албан тушаалд дараахи тохиолдолд авч ажиллуулахыг хориглоно, гэж 16,3-д “Энэ зүйлийн 16.2, мөн хуулийн 17.1,17.4-т заасныг зөрчиж иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг төрийн албаны төв байгууллага хүчингүйд тооцож,... буруутай албан тушаалтанд энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж мөн хуулийн 75,1-д “заасан төрийн албаны хүний нөөцийн удирдлагатай... холбогдон гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж цагаан цаасан дээр хараар хуульчилан заасан байхад Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг хамгаалаад суугаад байгаа нь энэ хүнд хууль дээдлэх зарчим үйлчлэхгүй болсны бодит нотолгоо тул Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар анхаарлаа хандуулах цаг болжээ. Төрийн албаны Зөвлөлийг ингэж мунгинаж суух хооронд төрийн хуулийг уландаа гишгэж төрсөн эцгийнхээ найз Ө.Энхтүвшингийн шахаагаар Стандарт хэмжилзүйн газрын тооноор орж ирэн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Б.Билгүүн жинхэлж тус байгууллагын толгой дээр суухаар зүтгэж байна. Монголд хуулийн засаглал оршиж байгаа бол шинээр томилогдсон Шадар сайд Я.Содбаатар энэхүү хууль бус ажиллагааг зогсоож чадна гэж бодож байна.

БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Батбаатарыг томилов
БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Батбаатарыг томилов
 
Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна
Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​