fbpx М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
10 минут 2 секунд

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ ээлжит нэгэн сонсголоо хийж байна. Тодруулбал, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойш төрөөс олгосон дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өчигдөр эхлүүллээ.

Байнгын хорооны дарга М.Мандхай “Сүүлийн 18 жилийн хугацаанд буюу 2008-2025 онд төрөөс урамшуулалд 538 тэрбум, дэмжлэгээр 1.1 их наяд төгрөгийг гаргаж, давхардсан тоогоор нэг сая гаруй малчин, тариаланч, аж ахуйн нэгж хамрагдаж ирснийг дурдаад, 4.4 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 52 мянган малчин, тариаланч, аж ахуйн нэгжүүд хүртсэний 603 тэрбум төгрөг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс хөнгөлөлт болж очсон.

Гэхдээ 2010 онд 346 мянга байсан салбарын ажилчдын тоо 31 мянгаар буурч, бүтээмж улсын дундажтай харьцуулбал 2 дахин бага, импортын хамаарал 5.6 дахин өссөн. Бид импортын хамаарлыг бууруулах зорилготой гэж хөтөлбөр бүрийнхээ зорилтыг тодорхойлсоор ирсэн байхад ингэж урвуу хамааралтайгаар өссөний шалтгааныг эргэн харах цаг болжээ”гэлээ. Ер нь бол түүний хувьд сонсголын талаар нэлээд хэдийнээс олон нийтэд мэдээлэл өгөөд эхэлсэн. “Төр сүүлийн 18 жилийн хугацаанд хөдөө аж ахуйн салбарын зарим төсөлд урамшуулал, татаас өгсөөр байна. Гэтэл сайжирч байгаа юм байхгүй. Хятадуудад түүхий эдийн зах зээлээ алдсаар байна”, “Сонсголын зорилго нь хэн нэгнийг урьдчилан буруутгах биш.

Төрөөс хэрэгжүүлсэн бодлого, зарцуулсан төсөв бодит үр дүнд хүрсэн эсэхийг баримтаар нээлттэй үнэлнэ.

Нэгдүгээрт, 2008 оноос хойш ямар дэмжлэг, татаас, урамшуулал, зээлийн хүүгийн татаас хэрэгжсэн, нийт хэдэн төгрөг зарцуулсныг нэгтгэнэ.

Хоёрдугаарт, ямар хөтөлбөр үйлдвэрлэл, орлого, экспорт, ажлын байрыг бодитоор нэмэгдүүлсэн, ямар нь үр дүнгүй байсныг тогтооно.

Гуравдугаарт, төсвийн мөнгө хэнд, ямар шалгуураар хүрсэн, зээл, авлагын эргэн төлөлт ямар байсныг нээлттэй болгоно.

Дөрөвдүгээрт, аудитын зөрчил яагаад давтагдаж байгааг тогтоож, хууль, журам, байгууллагын хяналтын тогтолцоонд хийх өөрчлөлтийн санал гаргана” гэж байв.

Бас “Энэ бол нэг сайд, нэг Засгийн газар, нэг улс төрийн намын асуудал биш. Бид 2008 оноос хойших 18 жилийн бодлого, олон Засгийн газар, олон сайдын үед хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийг хамруулж байна” гэсэн. Гэвч сүүл рүүгээ “Монголын баялгийг 30 гэр бүл эзэмшдэг тухай олон жилийн өмнаөс яригдаж ирсэн. Энэ бол эрх мэдэл, баялаг цөөн бүлэгт төвлөрсөн гэдгийг бидэнд ойлгуулдаг. Түүн шиг энэ хөнгөлөлттэй зээл олон хүнд хүртээмжтэй очилгүй цөөн хэдэн компанид очсон нь дэндүү харамсалтай. 30 гэр бүл гэдэг шиг 10-хан компани 860 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан байдаг юм байна. Бодвол нэр нөлөөтэй томоохон компаниуд, цаанаа хэлхээ холбоотой нөхөд байх магадлалтай” гэж ярих болсон. Тиймээс улс төрийн хүрээнд “М.Мандхай гишүүний сонсгол бас л улстөржсөн өнгө аястай болох нь, сонсголын бай нь ХХААХҮ-ийн нэгэн экс сайд гэдэг тодорхой байна” гэж яригдаад байсан юм. Үүнээс гадна “Говь-Алтайн хоёр гишүүний нэгийг нь хаацайлж, нөгөөг нь онилсон сонсгол болох юм байна. Уг нь хаацайлж байгаагийнх нь маш ноцтой юм шүү дээ” гэлцсэн. Ингээд сонсгол эхний өдрөө үргэлжиллээ. ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ нар 2008 оноос хойш хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт нийт 30 орчим үндэсний хөдөлгөөн, аян хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжсэн.

Тэдгээрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар танилцуулга хийв. Дараа нь шинжээч 2008 оноос хойш төрөөс хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгосон дэмжлэг, зарцуулсан санхүүжилт, хэрэгжилт, эрсдэлийн талаар гаргасан дүгнэлтээ танилцуулсан. Шинжээч “Салбарын өнөөгийн нөхцөл байдлыг 2010 онтой харьцуулахад ажиллах хүч 2025 оны байдлаар бол 31 мянгаар буурсан.

Бүтээмж улсын дунджаас хоёр дахин бага байна. 2017 онтой харьцуулахад бол салбарын өрсөлдөх чадвар мөн буурсан. Мөн 2010 оноос хойш тасралтгүй нэмэгдэж 5,6 дахин өссөн импортын хэмжээ энэ хугацаанд 3,9 дахин нэмэгдсэн. Үүний зэрэгцээ, хөдөө аж ахуйн салбарын экспорт, импортын харьцаа 74,1 хувиар өсөхөд, бордоо, азотын эрдэс, химийн бордоо, тэжээлийн нэмэлт, уураг, түүхий эд, малын вакцины импортын хэмжээ өссөн нь голлон нөлөөлсөн. Түүнчлэн цахим мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлээгүй, үр дүн хангагдсан эсэхийг үнэлэх боломжгүй, жилийн төсөв, төсөл арга хэмжээний санхүүжилтээс хамаарч байгааг дурдахын зэрэгцээ хариуцлагын тогтолцоо хангалтгүй, төсвийн үр ашиг буурсан. Эцэст нь хөдөө аж ахуйн салбарын төрийн дэмжлэг нь тогтвортой санхүүжилт, үр нөлөө, үр дүнгийн үнэлгээ, эргэн төлөлт, хяналт, хариуцлагын нэгдсэн тогтолцоогүй, олголтод суурилсан, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, бодлогын зорилтыг хангаагүй байна” гэв. Харин зарим гишүүн “Сонсголын шинжээчид томоохон хөтөлбөрүүд тайлан мэдээлэл ирүүлээгүй байна” гэсэн шүүмжлэлийг хэлсэн. Тухайлбал, 2024 оны сонгуулийн өмнө гэнэтхэн төрийн бодлого болж хэрэгжсэн “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг “нэхэх” хандлагатай байв. Учир нь, “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг хэрэгжүүлэх хүрээнд асар их хөрөнгө, санхүүгийн алдагдал, алдаа гарсан байдаг. ҮАГ-аас "Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд олгосон зээл, эргэн төлөлт, үр дүнд хийсэн нийцлийн болон гүйцэтгэлийн аудитаар төлөвлөлтийн шатны дутагдал, зээлийн зориулалт бус зарцуулалт, хяналтын тогтолцоо сул зэрэг хэд хэдэн системийн чанартай зөрчлүүд илэрсэн. Аудитын шалгалтаар “…“Шинэ хоршоо-Чинээлэг малчин" арга хэмжээний төлөвлөгөөний зорилтууд, шалгуур үзүүлэлтүүд болон санхүүгийн нарийвчилсан тооцоолол бүрэн бус хийгдсэн зөрчил илэрсэн. Зарим орон нутагт арга хэмжээний хэрэгжилтийг нэгтгэн дүгнэх, илэрсэн асуудлуудыг бүрэн арилгах удирдлага, зохион байгуулалт хангалтгүй байсан. Арилжааны банкны хяналт сул байсан. Жишээлбэл, Төрийн банкнаас зээл авсан нэр бүхий зээлдэгч нар хоршооны үйл ажиллагааг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтыг хувийн хэрэгцээндээ буюу зориулалтын бусаар зарцуулсан тохиолдлууд бүртгэгдсэн.

Хоршоог хуульд заасан шаардлага, стандартын дагуу үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь тогтворжуулахаас урьтаж зээл олголтыг урьтал болгослн. Төрөөс олгосон зээлийн зарцуулалтад анхан шатны орон нутгийн захиргаа болон холбогдох агентлагууд явцын хяналтыг үр дүнтэй тавьж чадаагүй” зэрэг зөрчлүүд тогтоогдсон.

Түүнчлэн “Засгийн газрын 2024 оны 166 дугаар “Шинэ хоршоо хөдөлгөөн”өрнүүлэх тухай тогтоолыг 2024-2029 онд хэрэгжүүлэхээр баталсан ч суурь үзүүлэлт, хүрэх түвшнийг он тус бүрээр нарийвчилж бодитой тусгаагүй нь тухайн жилд хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг үнэлэх боломжгүй, үндсэн болон хамтран хэрэгжүүлэгч байгууллагын оролцоо тодорхойгүй, тухайн арга хэмжээг хэрэгжүүлсэн талаарх мэдээлэл бүрэн бус, үр дүнг нэгтгэн тайлагнаагүй нь хэрэгжилтийн үр нөлөөг бууруулж байна. Хоршооны гишүүн малчны зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээ нь талуудын үндсэн эрх, үүргийг зохицуулсан боловч хэрэгжилтийн хяналт, байгууллагуудын уялдаа, мэдээлэл солилцоо, үр дүнгийн үнэлгээ болон хариуцлагын зохицуулалт хангалтгүй байна. Хоршоодын 51.4 хувь нь санхүүгийн тайлан гаргаж, нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй байгаа нь холбогдох хууль тогтоомжид заасан үүргийг хэрэгжүүлээгүй, хоршоодын санхүүгийн чадавх сул, санхүү, татварын тайлан гаргах мэдлэг, ур чадвар дутмаг байгаа нь хоршооны үйл ажиллагааны тогтвортой байдал, хариуцлагатай тайлагналд сөргөөр нөлөөлж байна” гэх дүгнэлтийг гаргасан байдаг. Тиймээс “М.Мандхай гишүүн сонсголоороо ХХААХҮ-ийн экс сайдыг ярихаа бодсоор даргынхаа санаачилсан, ухвал олон ноцтой хэрэг зөрчил илрэх “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй мартчих вий” гэсэн яриа өчигдөр эрхэм гишүүд хийгээд улс төрийн хүрээнд нэлээд яригдлаа.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна
УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна
 
Евсиков элчин сайдын яриа үнэн үү?
Евсиков элчин сайдын яриа үнэн үү?
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

“Андын зам”, “Бриллиант”-ын хохирогчдыг орон сууцтай болгоно

“Андын зам”, “Бриллиант”-ын хохирогчдыг орон сууцтай болгоно

ТӨРИЙН СҮҮДЭРТ ХАЛХЛАГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ

ТӨРИЙН СҮҮДЭРТ ХАЛХЛАГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо

Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо

ТЭНГЭР, ГАЗАР НИЙЛСЭН ХОТ

ТЭНГЭР, ГАЗАР НИЙЛСЭН ХОТ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​