fbpx Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
11 минут 14 секунд

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

"Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам" (ИОНН)-ын дарга Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Сүүлийн үед ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна вэ?

-Улс төрийн талаасаа сүүлийн үед ИОНН-ынхаа дотоод ажилд анхаарч байна. Манай нам шинэ хуулийн дагуу дүрмээ шинэчлэн бүртгүүлсэн анхны намуудын нэг. Өөрсдийнхөө шинэ дүрэмд дотоод журмуудаа нийцүүлэх шинэчлэлийн ажлууд явагдаж байна. Ирэх жилээс эхлэн намын дотоод зохион байгуулалтад томоохон өөрчлөлт орно. Тэр бүхнийхээ бэлтгэл ажлыг хийнэ. Нийгэм талдаа "Жорлонгоо өөрчилье" төслийнхөө ажлыг үргэлжлүүлж байна. Уран бүтээл талаасаа энэ жил "Үүрийн голын чулуу" шинэ номоо гаргалаа.

-Та улс төртэй ойр яваа хүний хувьд нийгмийн асуудлуудыг анзаарч, дүгнэлт хийж байгаа байх. Бензин, шатахуун байнга хомсдож, иргэд бухимдаж, асуудал дагуулсан хэвээрээ байна. Энэхүү нөхцөл байдлыг таны хувьд хэрхэн анзаарч байна вэ?

-Бензин, шатахууны асуудал хүндрэх нь дэлхий нийтийн нөхцөл байдлаас угаасаа тодорхой байсан. Олон улсын мэдээ үздэг энгийн иргэнд ч энэ асуудал хүндрэх нь тодорхой байлаа. Энэ асуудлыг урьдчилан харж төлөвлөөд, шатахуунаар тасралтгүй хангах хэлэлцээрүүдийг хийх Засгийн газрын төлөөлөгч нь АҮЭБЯ-ны сайд. Өөрөөр хэлбэл, салбарын сайд хариуцсан ажлаа хангалттай хэмжээнд хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна. Бензин, шатахуун хямрах сургаар олон улсын засгийн газар болгон даван туулах төлөвлөгөө гэж гаргасан. Харин Н.Учралын Засгийн газар даван туулах ямар төлөвлөгөө гаргасан юм. Түүнийгээ ард түмэндээ яаж зарласан юм бэ. Гэтэл ямар ч сураг гараагүй.

Энэ хүмүүс "хамар" дээр нь асуудал тулгарахаар нохой самардаж байгаад голын цаана гарах гэж байгаа юм шиг дандаа хямралын араас ажилладаг. Угтах ажиллагаа хийдэггүй. Угтах ажиллагаа хийхдээ удаан хугацаанд системтэй аваад явчих хэмжээний хэлэлцээрүүд хийж чадахгүй байна. Энэ нь дипломат ур чадвар муугийнх уу, тоо бодох чадвар муугийнх юм уу, эсвэл сэтгэлгүй өдөр хоног өнгөрөөж цалин авч байгаад аргалчихъя гэсэн хуурамч сэтгэлгээ эсэхийг мэдэхгүй байна. Ямартаа ч Засгийн газар бодлогоор шатахууны асуудлаа системтэйгээр шийдэж чадахгүй байгаагаас иргэд маш их бухимдаж байна.

-Салбарын сайд бензин шатахуун авахаар ийм, тийм газартай гэрээ хэлэлцээр хийлээ гэсэн мэдээлэл яваад байсан хэрнээ шатахууны хомсдол арилаагүй шүү дээ?

-Г.Дамдинням сайд анх сурталчилгаагаа маш буруу хийсэн. Эхлээд "Би Засгийн газрын төлөөлөгчийн хувьд тэр улстай, ийм хэлэлцээр хийлээ" гэдгээ зарлах ёстой. Ингэхдээ "Тэр хэлэлцээр амжилттай боллоо, энэ нь амжилтгүй боллоо" гэдгээ ч зарлах ёстой. Үүний дагуу бензин ирлээ, ирсэнгүй гэдгээ нийтэд мэдэгдэж, "Төд дутах гэж байна шүү" гэдгээ зарлах ёстой. Гэтэл дандаа гоёчилсон, өнгөлсөн, хэлэлцээр хийлээ гэсэн мэдээлэл гаргаж, "Миний олж ирсэн бензинийг гамтай хэрэглэсэнгүй" гэсэн зүйл ярьдаг. Сайд хүн гэхэд ажил хэрэгч биш, хэтэрхий савсганасан байдлаар ярьдаг. Миний хувьд салбарын сайдад юу гэж зөвлөх вэ гэвэл, энэ хямралын үед, нухацтай дипломат ур чадвартай хүний гарт ажлаа өг, өөрийн чинь ур чадвар хүрэхгүй байна гэж хэлмээр байна. Энэ цаг үеийн дипломат ур чадвар нэлээн олон асуудлыг шийднэ. Зөвхөн энэ цаг үеийн биш, нэлээн удаан хугацааны асуудлыг шийдэх хүн хэрэгтэй байгаа. Түүнээс биш ганц удаагийн сонгуульд өрсөлдөж байгаа юм шиг ард түмнийг түр хуурчихаад сонгогдчихож байгаа юм шиг, сонгуулийн компанит ажлын пи-ар шиг юмаар явдаг сайд энэ цаг үед биднийг улам их эрсдэлд оруулж байна.

Монгол Улсын эрх ашиг гэдэг талаасаа өнөөдрийн хувьд бензин шатахууны үнэ, хомсдол гэдэг хоёр асуудал зэрэгцэж орж ирж байгаа тохиолдолд хомсдлын асуудлыг шийдэх нь чухал уу, үнийн асуудлыг шийдэх нь чухал уу гэдгийг ярих ёстой. Миний хувьд эдийн засгийн сууриа бодвол эдийн засаг хөдөлж байх ёстой. Эдийн засаг хөдөлж байж хүн цалин авдаг. Цалин авч байж тэр хүн амьдардаг. Амьдралд тэр цалин хүрэх үү гэдэг нь дараагийн ээлжинд гарч ирэх асуудал. Гэхдээ эхний ээлжинд бизнес хөдлөх ёстой. Тэр утгаараа хомсдол, үнэ гэдэг асуудлууд хайч шиг хоёр талаасаа орж ирж байгаа тохиолдолд хомсдлыг түрүүлж шийдэх ёстой. Хомсдолыг шийдсэний дараа "Ийм үнээр зах зээлээс бензин олж чадлаа" гэдгээ үнэнээр нь хэлэх хэрэгтэй. Энэ хоёр сонголт дээр бодлогын түвшинд хариу өгөх ёстой. Миний хувьд дэлхийн зах зээлийн үнээр бензин манай зах зээл дээр орж ирж байх ёстой. Үүн дээр л гэрээ, хэлэлцээрүүдээ хийж, татан авах зохион байгуулалтын ур чадварыг Засгийн газар гаргах ёстой. Энэ ур чадварыг гаргаж чадахгүй бол эхний ээлжинд огцрох асуудал яригдана.

-Энэ өвөл эрчим хүчний дутагдалд орно гээд яриад байгаа. Ер нь амьдрах орчин улам хүндэрч байгаа нь төрийн бодлогод асуудал байна гэж үзэж болох уу?

-Манайхан эхлээд эрчим хүчний дутагдалд орж байна гэдгээ ярьчихаад нөгөө талдаа эрчим хүчний тендерийг буруу хүнд өгчихлөө гэдэг. Ингээд эрчим хүч нэмж барихын эсрэг болж будилаад байна. Улс үндэснийхээ хэмжээнд үүнийг Засгийн газар зөвөөр ойлгуулах ёстой. Эрчим хүч, бензин, шатахуун гээд улсын эдийн засгийг сууриар нь хөдөлгөдөг асуудлууд дээр иргэдийг өөр, өөр ойлголтой байлгаж янз бүрээр талцуулж, хямрал үүсгээд байгаа нь бараг Засгийн газрын иргэдээ үймүүлэх төлөвлөгөө гэж харахаар байна. Дундаас нь өөрсдөө ямар нэг зүйлийг ашигтайгаар эргүүлэх далд хуйвалдаан хийхийн тулд шуугиан дэгдээгээд байгаа мэт хардлагыг хүртэл төрүүлж байна. Ажлаа хийж чаддаг Засгийн газар байсан бол өнөөдөр энэ хэмжээний том суурь асуудлууд дээр шууд санаачилгыг гартаа аваад, өөрсдөө хэлэлцээрүүдээ хийж, хомсдолд орох асуудлаас ингэж урьдчилан сэргийллээ гэдгээ ярих хэрэгтэй. Гэвч арван жил тасралтгүй төрийн эрх барьчихаад МАН үүнийг хийж чадахгүй байна. Нэг намд арван жил тасралтгүй эрх барих эрхийг ард түмэн өгчихөөд байхад арав дахь жилдээ гоншигносон хэвээрээ л сууж байна. Энэ бол МАН сууриараа ажил хийж чадахаа больчихсоны шинж. Энэ намд хулгайч нар нь дээшээ гарсаар байгаад, ажил хийж чаддаг хүмүүс нь байхгүй болж суурь асуудлууд дээрээ гоншигноод сууж байна.

Мөн Монгол Улсад үүсээд байгаа гол асуудал бол төсвийн данхайлт. Төсөв данхайх тусмаа иргэдийн амьдрал хүндэрдэг. Засгийн газар томрохын хэрээр төсвийн алдагдал нэмэгддэг. Дараа дараагийн Засгийн газар нь төсвөө багасгах юм болов уу гэхээр дахиж нэмээд гарч ирээд байдаг. Идэж, уухын цондон болж, хэтэрхий их мөнгийг гартаа төвлөрүүлдэг байдлаас яаж төрийг салгах вэ гэдэгт л санаа зовж байна. Залуучуудтай уулзахад "Бид яаж татварын дарамт, төрийн данхайлтаас салах вэ" гэцгээдэг. Ер нь хамгийн сайн арга бол буруу юм хийж байгаа Засгийн газрын сайдуудыг яг газар дээр нь огцруулаад байвал дараагийн хүний хандлага арай зөв болоод явдаг. Гэтэл огцруулах цагт нь огцруулаагүйгээс болоод төр засаг хариуцлагагүйн далай гэдэг зүйлд живчихэж байгаа юм. Жишээ нь, төсвийн хувьд жилээс жилд хэзээ ч дуусдаггүй ажлууд руу мөнгө оруулчихдаг. Бродюрийг жилийн жилд солиод л байдаг. Гэтэл амьдрал хаана сайжирсан юм. Энэ мэт томоохон зардлуудтай холбоотой танаж болох зүйл асар их байдаг. Ер нь МАН-ын 300 мянган гишүүнийг бүгдийг нь хоолтой байлгах гэж ард түмэн нуруугаа авхуулж байна. Ард түмний нуруу үнэхээр хотойж байна. Намын гишүүдээ тэжээхээ болиод ард түмнээ хоолтой байлгах ажилдаа Засгийн газар орох хэрэгтэй.

-Улс төрчөөс гадна таныг зохиолч гэдгээр нь уншигчид сайн мэддэг учраас уран бүтээлийн тань сонин сайхнаас сүүлд нь асуумаар байна?

-"Ногоон нүдэн лам" романы маань гурван цуврал бичигдэж дууссан. "Үүрийн голын чулуу" номоо энэ жил гаргасан. Маш сайн борлуулалттай байгаа. Нэг сайхан зүйл нь залуу уншигчид маш ихээр худалдаж авсан. Номын баярын үеэр үзэг тавихгүй гарын үсэг зурлаа. Ялангуяа 15-17 насныхан их байсанд сэтгэл хөдөлсөн. Залуу уншигчдын үе гарч ирж байгаа юм байна гэж баярлаж байлаа. Номын зах зээл бол Монголын чөлөөт зах зээлийн нэг. Миний хувьд номын зах зээл дээр гарсны 20 жил удахгүй болно. 20 жилийнхээ баяраар шинэ номтойгоо уншигчидтайгаа уулзана. Уншигчдадаа үргэлж талархаж явдаг шүү гэж хэлмээр байна.

Г.БАЛГАРМАА Өдрийн сонин

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
 
Евсиков элчин сайдын яриа үнэн үү?
Евсиков элчин сайдын яриа үнэн үү?
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

“Андын зам”, “Бриллиант”-ын хохирогчдыг орон сууцтай болгоно

“Андын зам”, “Бриллиант”-ын хохирогчдыг орон сууцтай болгоно

ТӨРИЙН СҮҮДЭРТ ХАЛХЛАГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ

ТӨРИЙН СҮҮДЭРТ ХАЛХЛАГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо

Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо

ТЭНГЭР, ГАЗАР НИЙЛСЭН ХОТ

ТЭНГЭР, ГАЗАР НИЙЛСЭН ХОТ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​