fbpx Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
10 минут 16 секунд

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Т.БАТСАЙХАН

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдааны “Асуулгын цаг”-т Ерөнхий сайд Н.Учрал “Төрөө хямралаас гаргасан уу-Түмнээ ядуурлаас аварсан уу” сэдвээр оролцож, гишүүдийн асуултад хариуллаа. Ерөнхий сайдаас тодруулсан асуудлуудаас онцлох таван асуулт, хариултыг тоймлон хүргэж байна.

“Хулгай, дээрэм ярьж, бие биенээ намнадаг үйлдэл боловсролын салбар руу халилаа”

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-УИХ тарах тухай яриа, санал санаачилга гарч эхэллээ. Энэ нь Монголын төр хямралд орсныг илтгэж байна уу. Ард иргэд ядуурлаас гарсан уу. 2016 онд 900 мянган иргэн ядууралд өртсөн байсан. Энэ тоо яг хэвээр байна. Эдийн засаг 7.7 хувиар өссөн ч иргэд таван хувиар ядуурчээ. Эдийн засаг томорч байхад иргэд ядуураад байна. Мөнгө хаачсан бэ?

Ерөнхий сайд Н.Учрал:

-Миний хувьд улс төр биш, ажил хийе гэж хичээж байгаа. 2000 онд манай нам “Төрөө хямралаас гаргая, түмнээ ядуурлаас аваръя” гэсэн уриалга гаргаж байсан. Тухайн үед 1996-2000 онд “Ардчилсан холбоо эвсэл” дөрвөн удаа Засгийн газраа огцруулсан учраас ийм амлалт өгч байсан юм билээ.

Үүнээс хойших 26 жилд улс орон дандаа уруудсан уу гэвэл үгүй. Хувийн хэвшил өсөж, хүмүүс хийж бүтээсэн. Төр засаг алдаж, оносон ч хийж бүтээсэн зүйл бий. 2021 онд ДНБ 43.6 их наяд төгрөг байсан бол 89.9 их наядад хүрсэн. Нэрлэсэн ДНБ 103 их наяд төгрөгт хүрч байна. Улсын төсөв 7.6 хувийн өсөлттэй байна.

Экспорт өсөж байгаа нь сайн мэдээ. Нүүрсний экспортын биет хэмжээ 85 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 58 хувиар өссөн. Зэсийн баяжмал 22 хувь, төмрийн хүдэр долоон хувиар өссөн. Намайг ажил авахад валютын нөөц 7.2 тэрбум ам.доллар байсан бол өнөөдөр 8.4 тэрбум ам.долларт хүрсэн. Экспортын хэмжээ өсөж байгаа учраас үр өгөөжийг нь иргэдэд хүргэх нь хамгийн зохистой гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Таны хамаарал бүхий сургууль улсын төсвөөс санхүүжилт авах гэж байсан нь үнэн үү?

Ерөнхий сайд Н.Учрал:

-Тамга, тэмдэг, тодорхой баримт байхгүй зүйлээр миний нэр хүндэд халдсан. Хулгай, дээрэм ярьж, бие биенээ намнадаг үйлдэл боловсролын салбар руу халилаа. Миний бүх зүйл ил тод. Манай гэр бүлд хайцаалж, нуусан бизнес байхгүй.

Энэ асуудлаас болж 130 цэцэрлэгийн 32 мянган хүүхэд, 57 мянган сурагчийн эрх ашиг хохирлоо. Иргэдийн амьдрал ахуй хүнд байгаа энэ үед УИХ, гишүүд төсвөө баталж, тулгамдсан асуудлаа шийдвэрлэн ажиллах нөхцөл бүрдүүлмээр байна.

“Ажлаа хийж чадахгүй хэнтэй ч хариуцлага ярина”

УИХ-ын гишүүн Ц.Баатархүү:

-Өвөл болж байна, ажлаа хиймээр байна. Та нарын нэгэндээ гомддог гомдол төрийн хямрал боллоо. Одоо урагшаа харж, өвөлжилтийн бэлтгэлээ хийе. Сайд нар ажилдаа ирцгээ. Зээлийн хүү нэмэгдчихлээ. Таны “Чөлөөлье” санаачилга биелж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал:

-Өвөл биднийг хүлээхгүй учраас өвөлжилтөд бэлтгэе. Бага орлоготой иргэдийнхээ бодит орлогыг хамгаалъя. Мах, гурил, хүнсний ногоогоо нөөцөлье. Бензин, шатахууны савны багтаамжийг 150 мянган метр кубээр нэмэгдүүлсэн. Ирэх онд 300 мянган метр куб болгоно. Нийлүүлэлтийн гаралтай инфляцыг бууруулах арга хэмжээ авч байна.

Гадаадын банк орж ирэх эрх зүйн орчин нээгдсэн. Гурван банк хүсэлтээ ирүүлээд байна. Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. 2027 онд ипотекийн зээлд 16 мянган өрхийг хамруулна.

Төр, иргэн, аж ахуйн нэгжүүд ялгаагүй зээлээс зээлийн хооронд, банкны барьцаанд орчихлоо. Сүүлдээ бонд босгож банкинд хийж, хүүлдэг боллоо. Ажлаа хийж чадахгүй хэнтэй ч хариуцлага ярина. Манай намын нөхдөд ч мөн адил хэлье. Чадахгүй бол хөөж явуулна. Намайг аядуу, зөөлөн хүн гэдэг юм билээ. Би ямар хүн гэдгээ харуулаад өгч болно.

“Төсвийг олон болгодог алдааг давтахгүй”

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-Монгол Улсын өр өнөөдөр 40.2 тэрбум ам.доллар буюу 144 их наяд төгрөгт хүрсэн. 2016 онд та бүхэн “Ардчилсан нам Монгол Улсыг өрөнд оруулчихлаа, нэг хүнд 15 сая төгрөгийн өр ногдож байна” гэж ярьсаар Засгийн эрхийг авсан. Гэтэл өнөөдөр нэг иргэнд 40 сая төгрөгийн өр ногдож байна. Ахмадуудын тэтгэврийг 196 тэрбум төгрөгөөр нэмэх нэрээр ард нь 1.1 их наяд төгрөгөөр урсгал зардлаа нэмэгдүүлж оруулж ирсэн.

Ерөнхий сайд Н.Учрал:

-Бухимдах юу байх вэ, Жаргалан гишүүн ээ. Хамтдаа асуудлаа шийднэ. Надад олон төсөвтэй болох сонголт байсан. Төрийн өмчит компаниудын цэвэр ашиг, Оюутолгойн ногдол ашгийг төсөвт авахгүйгээр та бүхний нүдэнд 36 их наяд төгрөгөөр харуулаад, 43 их наядын төсөв барьж болох байсан. Гэхдээ би тэр замыг сонгоогүй. Төсвийг олон болгодог нь алдаа.

Би хэнд ч бурууг тохож, ацаглаагүй. Ажлаа хийгээд зөв явахын төлөө ажиллаж байна. УИХ-аас баталсан хуулийг хэрэгжүүлэх гэж зорьсон. Төрийн өмчит компаниудын цэвэр ашгийг хаана, юунд зарцуулахаа нэг бүрчлэн бичиж оруулж ирсэн. Бичихгүйгээр бие биенээ хуурдаг алдааг хүлээн зөвшөөрөхгүй.

Засгийн газрын өр 36.2 их наяд төгрөг. 2016 онд энэ үзүүлэлт ДНБ-ий 90 хувийг давсан байсан бол 39 хувь руу буурч байна. Хамтдаа асуудлаа шийдээд явцгаая.

“2027 оны өвөл Монголд үйлдвэрлэсэн эхний түлшийг хэрэглээнд гаргана”

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:

-Ирэх өвөл бид гурав дахин их эрчим хүчний хямралтай нүүр тулах нь. Гэтэл өнөөдөр сайдаа солихоос өөр зүйлгүй явж байна. Хоёр жилийн хугацаанд 650 тэрбум төгрөгөөр нүүрс худалдаж аваад дуусгалаа. Гэр хорооллын иргэдийн 42 хувь буюу 92 мянган айл монгол гэрт амьдарч байна. 1-3 сая төгрөгөөр дулаалсан бол 250 тэрбум төгрөг хэмнэх байлаа. Нэг их наядаар нүүрс авч түлээд дуусгаад байх уу, эсвэл бодит шийдэл гаргах уу?

Ерөнхий сайд Н.Учрал:

-Ажлаа аваад эхлээд цахилгаан станцуудаар явж, өвөлжилтийн бэлэн байдлыг хангуулсан. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж явсаар үнэнтэй нүүр тулсан нь үнэн.Таван байршилд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барьж байна. Гурав нь 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй. Эрчим хүчний салбарт нээлттэй байдлыг чухалчилж, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана.Монгол гэрийн дулаалгын тухайд санал нэг байна. Дундаж орлоготой иргэдийг дэмжих Төрийн банкны зээлд гэр дулаалгыг таван төрлийн зээлийн нэг болгон оруулсан. Багануурын нүүрс-пиролизын үйлдвэрийн ажлыг эхлүүлсэн. Жил бүр БНХАУ-аас түлш авдаг байдлаас салах ёстой. 2027 оны өвөл Монголд үйлдвэрлэсэн эхний түлшийг хэрэглээнд гаргаж эхэлнэ.Мөн эрчим хүчний хараат байдлыг бууруулахын тулд ногоон дэд бүтцийг гааль, онцгой албан татвараас чөлөөлнө. 10 аймгийн дулааны станцын нэлээд хэдтэй нь өөрөө очиж танилцсан. 45-50 хувийн гүйцэтгэлтэй боловч санхүүжилт зогсож, хэрэгжүүлэгч компани нь шүүхэд очсон асуудал бий. Эдгээр станцыг дуусгах уу, эсвэл мартах уу гэсэн сонголт бидний өмнө ирсэн. Энэ ажлыг дуусгах ёстой.

“Төрийг ингэж байж цомхон болгоно”

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

-Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах ажлыг ирэх жилүүдэд хэрхэн хэрэгжүүлэх вэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг эцэслэн тогтоож чадсан уу?

Ерөнхий сайд Н.Учрал:

-Эдийн засаг, хөгжлийн сайд байхаасаа эхлээд ДНБ, тэнцвэржүүлсэн орлогын харьцааг 30 хувь руу буулгах ёстой гэж ярьж, төсвийн хүрээгээ батлуулсан.

Мэргэжлийн холбооны тухай хууль батлагдаж, анх удаа Уул уурхайн ассоциаци мэргэжлийн нэгдсэн холбоо боллоо. Цаашид зөвшөөрөл, дүрэм журам, судалгааны чиглэлийн ажлуудыг мэргэжлийн холбоодод өгнө. Салбар бүрд ийм зарчим хэрэгжинэ. Төрийг ингэж байж цомхон болгоно.Гэхдээ хувийн хэвшил төртэй ажиллах сонирхолгүй болж байна. Гурван талт хэлэлцээр одоогоор албажаагүй. Төлөөллийн байр суурийг сонсоно. Цалин, тэтгэврийг нэмэх нь хувийн хэвшилд хүндээр тусна гэж байхгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 28. ДАВАА ГАРАГ. № 182 (7924)

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…
Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…
 
Евсиков элчин сайдын яриа үнэн үү?
Евсиков элчин сайдын яриа үнэн үү?
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

“Андын зам”, “Бриллиант”-ын хохирогчдыг орон сууцтай болгоно

“Андын зам”, “Бриллиант”-ын хохирогчдыг орон сууцтай болгоно

ТӨРИЙН СҮҮДЭРТ ХАЛХЛАГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ

ТӨРИЙН СҮҮДЭРТ ХАЛХЛАГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо

Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо

ТЭНГЭР, ГАЗАР НИЙЛСЭН ХОТ

ТЭНГЭР, ГАЗАР НИЙЛСЭН ХОТ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​