fbpx Ерөнхий сайд аа, Буйр нуурыг хамгаалах нэрээр мөнгө “хүүлэгч” М.Бадамсүрэнгээ авна уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 36 секунд

Ерөнхий сайд аа, Буйр нуурыг хамгаалах нэрээр мөнгө “хүүлэгч” М.Бадамсүрэнгээ авна уу

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгээс хамт олон нь хийгээд нутгийн иргэд нь залхаж, зайлуулахын түүс болжээ. Саяхан болсон орон нутгийн сонгуулийн үр дүнгээр тус аймагт МАН ялалт байгуулсан. Үүнтэй зэрэгцэн төв намын штабаас нь ялалт байгуулсан аймаг, сумдад тухайн үүрийн дарга нарыг улираан Засаг даргын албыг нь "өгөх"өнгө аястай мэдээлэл ч хийсэн. Энэ тухай сонссон дорнодчууд сонголтондоо харамсаж амаа барьж байна. Учир нь тус аймгийн сонгогчид Дорнод аймгийн МАН-ыг дэмжсэн ч М.Бадамсүрэнг бол өөрчлөх хүсэлтэй байгаа аж.
Түүгээр ч зогсохгүй мань хүн хэзээ мөдгүй дээлээ нөмрөх  магадлалтай гэнэ. Тодруулбал, М.Бадамсүрэн аймагтаа бараг л эзэн сууж, хууль, шүүхийн дээр сандайлчхаад хулгай луйвраа цэцэглүүлж буйг нь мэдэх хүн олон болжээ.
Уг нь энэ талаар өнгөрөгч наймдугаар сарын 10-нд М.Бадамсүрэнтэй холбоотой хууль бус үйлдлүүдийг нь шалгуулахаар АТГ-т газарт өргөдөл өгөгдсөн ч өнөөг хэр нь аниргүй, хав дарагдсаар байгаа гэх мэдээлэл бий. Тодруулбал, мань дарга өөрөө эрх мэдлээ нэмэгдүүлэхийн тулд аймгийнхаа Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх нэгдүгээр гарын үсэг зурдаг Гантулга гэгч хэлтсийн даргыгаа элдвээр гоочилж, дарамталсаар ажлаас нь халсан байна. Үүний гол зангилаа нь Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх сангийн 1 тэрбум төгрөгийг өөрийн дураар захиран зарцуулах гэсэн хэрэг. М.Бадамсүрэн Гантулгыг халснаасаа хойш, 2018-2020 онд зарлагын баримтгүй, учир нь тодорхойгүй олон ажил хийсэн гэх нэр зүүсэн. Тухайлбал, аймгийн аудитын газраас нь энэ оны эхээр 3-9 тэрбум төгрөгийн зөрчилтэй гэсэн дүгнэлт гаргаж байсан нь олон нийтийн сүлжээгээр багагүй шуугиан тарьж байсныг уншигчид санаж буй биз ээ.
Энэ бол 1 тэрбум төгрөгийн асуудал. Мань хүн бүр 3-4 тэрбум төгрөгийг жишим ч үгүй зарцуулдаг. Тодруулбал, Засаг дарга болсноосоо хойш жил бүр орон нутгийн хөрөнгө оруулалт, Орон нутгийн хөгжлийн сангийн 3-4 тэрбум төгрөг М.Бадамсүрэнгийн мэдлийнх болсон гэхэд хилсдэхгүй.
Түүнчлэн Буйр нуурын усыг хамгаалах, цэвэрлэх, урсац нэмэгдүүлэх нэрийдлээр сүүлийн гурван жилийн хугацаанд 15, 40, 70 сая төгрөгийн төсөв зохиож, зарцуулсан ч ажил нь нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй, найзуудынхаа компанид шилжүүлж, хамтран хүртсэн гэх мэдээлэл дорнодчуудын дунд нисэх болжээ.
Мөн Буйр нуурын эрэг ормыг хамгаалан, тохижуулна хэмээн 10 сая төгрөг зарцуулсан ч бас л тодорхой зүйл үлдсэнгүй. Харин ч бүр онцгой байдлын албаны ажилчдын барьсан байшингуудыг барьсан хэмээн нэр зүүж,хийдүүлсэн гэнэ.
М.Бадамсүрэн Дорнодод засаглахдаа бусдын ажлыг булааж, нэр зүүхдээ гаршсан нэгэн. Жишээлбэл, жил бүр цөөрөм байгуулна гэж 250 сая төгрөг зарцуулдаг ажээ. Үүнийгээ аймгийн ИТХ-ын төлөөлөгч Мөнх-Оргилын компаниудаар гэрээ хийлгэж, санхүүжилтийг нь гаргуулсан ч хийсэн ажил бас л үгүй. Тиймээс Матад болон Хэрлэн сумдын иргэд үүнд нь бухимдаж, байнга шахам гомдол гаргадаг ч тусыг эс олдог гэнэ. Арга ч үгүй биз сүүлийн жилүүдэд бороо, ус багатайгаас тус нутагт зээр усгүйдэж харангадан, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд тулаад буй. Хэрэв Засаг дарга нь сэтгэлээсээ, үгүй ядаж хуулийн дагуу ажиллаж хэдэн цөөрөм байгуулсан бол хүн, мал, амьтны зоо тэнийх л байсан болов уу.
Ер нь М.Бадамсүрэнг дорнодын их тал, Буйр нуурын нэрээр өөрөө болоод ах, дүү, найз нөхдөө хөлжүүлэгч гэдгийг нь нутгийн иргэд мэддэг болсон тул ийнхүү энэ удаа Засаг дарга, ИТХ-ын дарга зэрэг эрх мэдлийг өгөхгүй байхыг хүсэх болсон нь дээрх үйл явцуудаас илэрхий харагдана.
Хамгийн хачирхалтай нь олон нийтийн зүгээс наймдугаар сард М.Бадамсүрэнг АТГ-т шалгуулах хүсэлт өгсөн ч чимээгүй байсаар сонгуульд оролцох эрх олгож, одоо бүр дахин Засаг дарга болгох санаархал явагдаж байгаа бололтой. Арга ядсан дорнодчууд М.Бадамсүрэнгээс л салж байвал нутгаа гэсэн сэтгэлтэй хэн ч байсан яах вэ гэх болжээ. Олон нийтийн эрхийг хангаж чадахгүй, дахиад дээр нь нутаг, усаа ч хамгаалж чадахгүй засаг ноёнтой дахин 4 жил болохыг тэд хүсэхгүй байгаа аж. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх та, М.Бадамсүрэнгийн шуналыг дарж, дорнодчуудын хүсэлтийг хүлээн авна уу.

Erennews.mn

ТӨРИЙН БАНК ОРОН СУУЦНЫ ИПОТЕКИЙН ЗУРГААН ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙГ ОЛГОЖ БАЙНА
ТӨРИЙН БАНК ОРОН СУУЦНЫ ИПОТЕКИЙН ЗУРГААН ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙГ ОЛГОЖ БАЙНА
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​