fbpx

З.Мэндсайхан: Монголын ард түмэн 30 мянган хонийг хандивласнаар түүхэнд тодоор бичигдэх үйл явдал болж байна


 БНХАУ-ын талд хандивлаж буй 30 мянган хонийг өнөөдөр хүлээлгэн өглөө. 

Энэ талаар ХХАХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрдугаар сарын 27-нд хийсэн айлчлалынхаа үеэр БНХАУ-д Монголын ард түмний өмнөөс 30 мянган хонийг хандивласан билээ. Монголын ард түмнээс хандивлаж буй 30 мянган хонины дөрвөн мянгыг БНХАУ-ын талд өнөөдөр хүлээлгэн өглөө. Үлдсэн хонийг 10 хоногийн дотор хүлээлгэн өгнө. Ерөнхийлөгчийн санаачилгыг иргэд дэмжиж, албаныхан хамтран ажиллалаа. 

30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөх ажлын үе шат бүрийг нарийн зохион байгуулалтын дор гүйцэтгэсэн хоёр талын ажлын хэсэгт талархаж байна.  Монголчууд хонийг хотны чимэг гэж нэрлэдэг.  Өнөөдөр БНХАУ-ын талд Монголын ард түмэн 30 мянган хонийг хандивласнаар түүхэнд тодоор бичигдэх үйл явдал болж байна" гэлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлах үеэрээ тус улсад 30 мянган хонь бэлэглэхээ мэдэгдсэн. Монгол Улсын Ерөнхий сайдын 25 дугаар захирамжаар БНХАУ-д 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөх Ажлын хэсгийг энэ сарын 05-ны өдөр байгуулагдсан юм. Ингээд 30 мянган хонийг Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгийн малчдаас худалдан авжээ.

Өнөөдрийн үйл ажиллагаанд БНХАУ-ын Ардын засгийн газрын төлөөлөгчид болон манай улсын албаны хүмүүс оролцлоо. 

 COVID-19 цар тахлын дэглэм хэрэгжиж байгаа учраас хоёр талын албаны хүмүүс биечлэн уулзахгүй. 


Энэ мэдээ таалагдаж байвал: