fbpx

Сонгинохайрхан дүүрэгт “Архигүй гэр бүл” өдөрлөг боллоо


Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Сонгинохайрхан орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, “Амьдралын аваргууд” ТББ хамтран 2020 оны аравдугаар сарын 20-ны өдөр архины хамааралтай 80 иргэнд зориулж “Архины хамаарлыг багасгаснаар өөрт болон гэр бүл, нийгэмд гарах өөрчлөлтүүд” сэдвээр сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтад хамрагдсан иргэдээс найман иргэн цаашид сайн дурын үндсэн үргэлжүүлэн сургалтад хамрагдах юм.  

Дараагийн сургалтыг ирэх долоо хоногт Чингэлтэй дүүргийн иргэдэд зохион байгуулах юм.    

​​​​​​​

 

 

 


Энэ мэдээ таалагдаж байвал: