Ковид 19 вирусийн халдвар авсан Тирийн жолоочийн төрсөн дүүгийн ойрын хавьтал болсон 2 оюутан өвчилсөн нь батлагдаад байгаа юм.
Тэгвэл тус хоёр оюутны ойрын хавьтал болох 50 гаруй хүнийг тусгаарлажээ. Ингэснээр нийт халдвар илэрсэн хүмүүсийн нэг, хоёрдугаар хавьтлаар 2800 хүн нэрлэгдээд байна.
ЭМЯ эмнэлгийн ор, эм тарианы хүрэлцээ хангалттай байгааг мэдэгдсээр байна. Гагцхүү иргэд аюулгүй байдлаа сайн сахихыг анхаарууллаа.
Эх сурвалж: shuurhai.mn Б.ЗАЯА