fbpx

Дэлхийд ойртож буй бага гариг 17.4 тэрбум долларын үнэтэй


Аюултай байж болзошгүй бага гараг тун удахгүй дэлхийн хажуугаар зөрж өнгөрнө гэж НАСА мэдээллээ. Тодруулбал, энэ сарын 29-ний өдөр 370-820 метр орчим хэмжээтэй тэнгэрийн биет манай гарагт ойртон ирэх гэнэ. 

НАСА-ийн мэдээлснээр 153201 (2000 WO107) гэх бага гараг болон дэлхийн хоорондын зай дөрвөн сая гаруй километрт ойртох аж. Дэлхийгээс сар хүртэлх зай энэ зайнаас 10 дахин бага хэдий ч бага гараг дэлхийн орбитыг огтлолцон дайрах учраас аюултайд тооцогдож байгаа юм байна. 

Энэ бага гарагт төмөр, кобальт, никель агуулагдах бөгөөд үүнийг мөнгөөр үнэлвэл 17.4 тэрбум доллар болно гэж  Asterank мэдээлжээ.

Эх сурвалж: shuurhai.mn


Энэ мэдээ таалагдаж байвал: