fbpx

Д.Сумъяабазар: Бүх зүйлийг захиргаадалтаар шийдэж болохгүй


Нийслэлийн Онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар иргэдэд учирч буй хүндрэлийн асуудлыг голчлон ярилцжээ. Энэ үүднээс хүргэлтийн үйлчилгээг өдрийн горимд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Түүнээс гадна хүндэтгэх шалтгаантай иргэд хөдөлгөөнд оролцох боломжийг нээж өгөхийг үүрэг гүйцэтгэж буй хүмүүст Хотын даргын зүгээс хүсчээ. Хуралдааны үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Амьдрал бол баян. Яаралтай эмнэлэгт үзүүлэх гэж байгаа хүмүүст уян хатан ханд. Бүх зүйлийг захиргаадалтаар шийдэж болохгүй. Өвчтэй зовлонтой хүмүүсийг ойлгож, хүндэтгэж харьцах ёстой" гэжээ.

Түүнчлэн хот руу нэвтрэх товчоодод хорт хавдартай болон эмнэлэгт зайлшгүй хүргэх өвчтэй хүмүүс ирсэн ч нэвтрүүлэхээс татгалзсан, саатуулсан зэрэг гомдол, шүүмжлэл нийгмийн сүлжээнд гараад байсан. Харин УОК-ийн Шуурхай штабаас дээрх иргэдийг эмнэлэгт хүргэн ажилласан талаар мэдэгдлээ.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [122.201.31.231] · 2020/11/22

    Баянзүрх дүүргийн Скай худалдааны төвийн гадна талбай дээр мах борлуулалтын нэг цэг гэж зарласан билээ Сүүлийн 2 өдөр өглөөнөөс иргэд мах авахаар ирж очерлоод мах нь ирсэнгүй6 Энэ талаарх мэдээллээ хотын удирдлага иргэддээ цаг тухайд өгч, чирэгдэл үүсгэмээргүй баймаар юм даа


  • зочин · [122.201.22.11] · 2020/11/22

    Эртхэн энэ нөхрийг огцруулж мэдлэг чадвартай хүн тавьж гэр бүл ард түмнаа эрсдэлд оруулахаас сэргийлэх хэрэгтэй оройтсон бороо болох вий дэ наад Сумтайбазараас олигтой шийдэлтэй зүйл гарахгүй мэдлэг нь хүрэхгүй нь тодорхой байна шүү дэ Хүрэлсүгд буулгах арга хэмжээ авахыг шаардаж гэр бүлээ аврахын төлөө тэмцээч үхэр монголчуудаа.


  • зочин · [66.181.161.27] · 2020/11/22

    СУМЬЯАБАЗАР УУЛ УУРХАЙН САЙД ХИЙМЭР БОЛОХ ҮЕДЭЭ ХҮРЭЛСҮХТЭЙ ХАМТ ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУЛАЛТЫГ ЦУГТААЛГАЖ ДОТООДЫН АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭЭ ЯДАРСАН ГАЦСАНААС НЬ ЛИЦЕНЦИЙГ НЬ ХУРААЖ НЭГ НАСААРАА ЗОРЬСОН ЗОРИЛГО АЖЛЫГ НЬ ХОГ ДЭЭР ХАЯСАН АЖИЛ АМЬДРАЛ МЭДЭХГҮЙ МАЛ НӨХӨРДӨӨ ДӨРВӨН ЖИЛ ГАЙГҮЙ ШИГ ХУРДАН ХОХИРОЛ ХЭЛМЭГДЭЛ БАГАТАЙ ӨНГӨРӨӨСЭЙ ХҮРЭЛСҮХ СОШИАЛАА ДАГАЖ ДАВХИХУУ ЯАХУУ ХЭЦҮҮ ДЭЭ ТҮРҮНИЙ БӨӨС ТОЛГОЙД ГАРНА ГЭДЭГ ШИГ БОЛОХ ЮМ


  • Зочин · [64.119.21.29] · 2020/11/21

    UHJIISAN MALNUUD BARAG ONTS BAIDAL ZARLACHAAD BAIHAD YUUN GADUUR YAVAH SHAARDLAGA VEE 14 HONOG TESCHEECH UHEHIIN OROND


  • Захирагчийн зөв · [192.82.67.124] · 2020/11/21

    ЗАМын пост дээр иргэдээ сонсдог, асуудлыГ шийдэх хүн зогсоогооч. ЗУСЛАНД БАЙГАА ИРГЭДЭД ХОТ ОРОХ ШААРДЛАГА ГАРЧ БАЙНА. мухраар ЦААШАА ХЭМЭЭН ИРГЭДЭЭ НОХОЙ ШИГ ХӨӨЖ ЗОГСОХЫН ОРОНД ЗОВЛОН, ШААРДЛАГЫГ НЬ СОНСОЖ ШИЙДВЭР ГАРГАХ ХҮН пост ДЭЭР ХЭРЭГТЭЙ БАЙНА. ИРГЭДээ тодорхой цагт хот орж, хэрэгцээтэй эм, дулаан хувцас, хүнсээ аваад зусландаа буцах боломж олгооч.