Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ.
Тэднийг Оюу толгойн гэрээг байгуулахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж хувьдаа их хэмжээний ашиг олж улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр буруутган эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.
Урт хугацааны туршид шалгагдсан уг хэргийг өнгөрсөн долдугаар сард шүүх хэлэлцэж С.Баярцогтод 10 жил хорих, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасах, гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр гурван жилээр хасч, дөрвөн жил хорих ял, Б.Ариунсан, Б.Бадрал нарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасч, 1.6 жил хорих ял тус тус оногдуулсан юм.
Тэгвэл эдгээр хүмүүсийн давж заалдах шатны шүүх хурлын тов гарсан байна. Шүүх хурал ирэх лхагва гаригт цахим хэлбэрээр болно.
Нийгмийн зүгээс эдгээр хүмүүс ажил үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх нь элбэг. Тиймээс хэрэг үүсгэж, ял оноосон нь буруу гэх хуульчид ч бий. Ямартаа ч давж заалдах шатны шүүх ямар шийдвэр гаргахыг л харах үлдлээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР