fbpx

Архангай явахаар бүртгүүлсэн 7181 хүнийг хойшлуулахаар болжээ


Засгийн газраас Сэлэнгэ, Архангай, Улаанбаатар хотын хөл хориог 10 хоногоор сунгахтай холбоотой Архангай аймаг руу явахаар хүсэлт гаргасан иргэдийн хувьд өөрчлөлт оржээ.

Өнөөдрийн байдлаар нийт тус аймаг руу 7181 хүн явахаар бүртгүүлсэн байна. Гэвч тус аймагт халдвар гарсантай холбогдуулан хойшлуулж байгааг Шадар  сайд Я.Содбаатар мэдэгдэв. Учир нь Архангай аймагт аав хүү хоёр нэг суманд халдвар тархааснаас гадна өөр нэг суманд зорчсон мэдээлэл байгаа аж. Тиймээс хоёр суманд эрсдэл үүссэн учраас ийнхүү хойшлуулж байгаа ажээ. 

Халдвар гараагүй иргэдийг буцаасны дараа үе шаттайгаар буцаана гэдгийг хурлын үеэр онцоллоо. 

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Hffu · [124.158.87.165] · 2020/11/29

    Ene huduuniihun hotod irj uvuljdiin bishuu, eniig odoo codvidiin dalimmaar boluulah heregtei