Нийслэл болон Сэлэнгэ, Архангай аймагт хатуу хөл хориог 10 хоногоор сунгаад байна. Ийм нөхцөл байдалд гадаад дахь монголчуудаа татаж авах асуудлыг хэрхэх талаар УОК-ын дарга Я.Содбаатар тайлбар өгөв.
Хөл хорионы хугацаанд чартер нислэг үйлдэхгүй гэдгийг мэдэгдлээ. Учир нь иргэдийг тусгаарлах байрны хувьд хүрэлцээгүй байгаа гэнэ. Одоогийн байгаа байруудад дотоодод халдвар гарсан иргэдийн ойрын хавьтлын 8000 орчим хүнийг тусгаарлаад байгаа аж.
Эрдэмтдийн зөвлөлийн зөвлөснөөр эдгээр иргэдийн шинжилгээ хийж дууссаны дараа 14 хоног ажиглаж гэрт нь гаргасны дараа байр сав суллана. Тэр үеэс чартер нислэг үйлдэх асуудлыг ярилцах гэнэ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР