Орон нутаг руу явах иргэд нийслэлд байрлуулсан шинжилгээний цэгүүд дээр шинжилгээ өгч хариу нь сөрөг гарсан тохиолдолд явах эрхтэй болж байгаа. Гэвч шинжилгээний хариу товлосон хугацаандаа гарахгүй байгаа, 24, 48 цаг болж байгаа талаар иргэд гомдол гаргаж эхлээд байна.
Шинжилгээний хариу удааширч байгаа шалтгааныг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү тайлбарлалаа. Тэрээр “Шинжилгээний хариу 119.mn дээр тэмдэглэгдэхгүй байгаа гол шалтгаан нь анх сорьц авч байх үед тухайн иргэний РД, нэрийг зөв гаргацтай тэмдэглээгүйгээс болж байна. Шинжилгээний хариу товлосон хугацаандаа гарч байгаа. Гол нь РД, нэр нь гаргацтай бичигдээгүйгээс программд оруулахад удаашрах, тулгах зэргээр цаг алдаж байна. Мэдээж энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх тал дээр ажиллаж байна” гэлээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР