Дэлхий дахинд коронавирусийн эсрэг вакцин бүтээх, үйлдвэрлэл эрчимтэй үргэлжилж байна.
Засгийн газрын зүгээс вакцин судалж, авах ажлын хэсгийг байгуулаад байгаа. Ерөнхийлөгчийн зүгээс Англи-Шведийн хамтран бүтээсэн вакциныг авах алхам хийснийг өчигдөр мэдэгдсэн. Монгол Улс вакцин авахад ямар шаардлага тавьж байгааг ЭМЯ-ны Урьдчилсан сэргийлэх, Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл тайлбарлав.
Тэрээр "Монгол Улс Дархлаажуулалтын тухай хуультай. Коронавирусийн хувьд хамгийн чанартай, баталгаатай вакцин авах төлөвлөгөөтэй байгаа. Үүний тулд нэгд, ДЭМБ-аас зөвшөөрөл батламж авсан байр шаардлагатай. Хоёрт манай орны хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн чадварт тохирсон вакцин байх ёстой" гэлээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР