fbpx Хүн алсан хэрэгтэнг Дээд шүүх цагаатгажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 43 секунд

Хүн алсан хэрэгтэнг Дээд шүүх цагаатгажээ

Болсон явдал ярьж өгье. Эрт дээр үед биш эдүгээ манай үед хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулсан Монгол улсад болсон явдал. Ердөө 11 р сарын 11 ний өдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаас гарсан жигтэй шийдвэрийн хохирлыг та бүхэнд хэлж өгье. Иргэн Б нь амь хохирогч. Одоо энэ орчлонд байхгүй. Харин түүнийг төлөөлж 2-13 настай таван хүүхэд нь 32 хон настай цэл залуу ижийгээ хормойдон уйлж суугаа. Тэд амиа алдсан эцгийнхээ, ханийнхаа албан ёсны хохирогчид. Монголын хуулийн өмнө амь хохирогч Б-гийн амь насыг нэхэж , шударга ёс эрж яваа зургаан халуун амь. Яаж цаашид амьдрахаа ч мэдэхгүй, урсах нулимс гомдол гашуудалдаа автаж өдөр хоногийг хэрхэн өнгөрүүлж яваагаа ч бараг ойлгохгүй. Даанч балчир насандаа ааваасаа хагацсан таван хүүхэд нь өдөр тутам ааваа нэхнэ. Аргагүй шүү дээ, том нь дөнгөж 13 нас хүрч байна . 32 хон настайдаа бэлэвсэрч таван хүүхдээ тэвэрч хоцорсон бүсгүй аргаа олохгүй уймарна, дээрээс нь шударга бус хуулийн шүүлтэд гомдоно... Ийм л нэгэн айлын амьдралыг сүйрүүлж иргэн Б-гийн хэвлийд нь нэг удаа , ар шилэнд нь хоёр удаа хутгалж алсан этгээдийг Очбадрах гэнэ. Хэрэг явдал 2019 оны 6 -р сарын 10-11 нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн Энхжин хотхонд болсон. Амь хохирогч, гэмт хэрэг үйлдсэн хоёр залуу хоёулаа согтуу байсан. Хэрэг гарахаас өмнө айлд очиж хамт архи ууж , улмаар караокед очоод муудалцаж зодолдсон. Тухайн газрынхан гэрчилдэг. Гэтэл амь хохирогчийг Очбадрах зодож байгаа караокений бичлэгийг нотлох баримт гэж шүүх үзээгүй. Харин ч шүүх дээр Очбадрахыг талийгаач зодож байсан гэсэн гэрчийн мэдүүлгүүд хөвөрсөн. Харин тэр караокений бичлэг одоо сэтгүүлч надад бий гэдгийг хуулийнханд хэлчихье. За энэ яахав гэж бодьё. Хүн амины хэрэг гарсан Энхжин хотхоны камерийн бичлэгийг устгачихсан. Хэн хэзээ яагаад гэдгийг хэн ч мэдээгүй өнгөрсөн. Цагдаагийнхан болоод шүүх үүнийг тоогоогүй. Техникийн саатал болсон гээд л өнгөрч. Хамгийн сонирхолтой нь 2019 оны 6 р сарын 10-11 нд шилжих шөнө Хан Уул дүүргийн цагдаагийн газрын жижүүрийн мөрдөн байцаагчаар ээлжинд гарч байсан Даваажав гэгч тухайн үед хотхоны камерийн бичлэгийг аваагүй, маргааш нь ч аваагүй, харин тэр шөнөдөө талийгаачийн эхнэртэй олноос зайдуу чимээгүйхэн ярилцсан гэж мэдүүлэг өгсөн. Би ёжлоогүй өөрийнх нь л мэдүүлсэнээр бичив. Тэр мэдүүлэг нь талийгаачийн эхнэрийг гүтгэсэн шинжтэй. “Талийгаач гэрийнхээ гал тогооноос хутга шүүрч аваад гарсан гэж эхнэр нь надад ярьсан...хүмүүсээс хол байсан болохоор сонссон гэрч байхгүй” гэсэн мэдүүлгээр Очбадрахыг цагаатгаж, амь насаа алдсан иргэн Б-г “хохь чинь” гэсэн гэсэн шүүхийн шийдвэрийг Хан –Уул дүүргийн шүүх гаргаж чадсан юм. Тэр Даваажав гэгч мөрдөн байцаагч уг хэргийн газар муу ажилласан, нотлох баримтуудыг сайтар цуглуулж чадаагүй гээд сахилгын арга хэмжээ авахуулсан баримт ч сэтгүүлч надад бий. Хэрэг үйлдэгдсэн хутга хаанаас гарч ирсэн нь тогтоогдоогүй. Нэг мэдэхэд хутга гараад ирсэн , хүний амь нас хохирсон. Хан Уул дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэр гэж шударга ёсыг хүсэмжлэгч хэний ч дургүй хүрмээр гарсан. Яаж гэж үү. Иргэн Очбадрах аргагүй хамгаалалт хэтрүүлж талийгаачийн амь насыг бүрэлгэсэн байна гэдгийг тогтоосон. Тэгэхээр Очбадрах гэмт хэрэгтэн мөнүү гэвэл мөн. Харин Очбадрахад Үндсэн хуулийн 16 р зүйлийн 1 дэх хэсгийн 4 т заасан “амьд явах, халдашгүй эрхээ эдлэх” эрхтэй гэж үзээд цагаатгасан. Зөв. Очбадрах амьд явах эрхтэй. Халдашгүй ч байх эрхтэй. Тэгвэл Очбадрахын гарт амь насаа алдсан талийгаач Б амьд явах эрхгүй юу. Талийгаач халдашгүй байх ёсгүй юу. Шүүхийг шийдвэрийг уншихаар таван хүүхэд, эхнэрээ өнчрүүлээд амь насаараа хохирсон Б-д Үндсэн хуулийн 16 р зүйл үйлчлэхгүй, зөвхөн Очбадрахад үйлдчилдэг ажээ. Ингэж анхан шатны шүүх хүн алсан алуурчныг тогтоосон атлаа цагаатгасан бодит явдал энэ юм. Эрүүгийн хянан шийдвэрлэх хуулинд аргагүй хамгаалалт хэтрүүлсэн гэсэн зүйл анги бий нь бий. Тэр нь тухайн үйлдсэн гэмт хэргийг шүүхэд хөнгөрүүлэх л нөхцөл болдог болохоос шууд цагаатгах нөхцөл биш. Анхан шатны шүүхийн энэ шийдвэрт прокурор эсэргүүцэл бичиж, хохирогчийн гэр бүл давж заалдсанаар Нийслэлийн шүүхэд очсон. Нийслэлийн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэж мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан ч гэмт хэрэг үйлдэж хүн алсан Очбадрахын тал давж заалдсанаар Улсын дээд шүүх алуурчныг цагаатгаж орхих нь энэ. Монгол улсын дээд шүүхийн эрхэм шүүгчид болох Цогт, Батцэрэн, Амарбаясгалан, Хосбаяр, Батдэлгэр нар аа сэтгүүлч би та нараас асууя. “Иргэн Б бол үхэхдээ таарсан хүн, түүний 5 хүүхэд өнчирч байхдаа таарсан хүүхдүүд, 32 хон настай бэлэвсэрч үлдсэн эхнэр нь бэлэвсэрч байхдаа таарсан амьтад уу!!! Хүн алсан нь нэгэнт тогтоогдсон Очбадрах хүн алж байх нь зөв үү. Тэр л амьд явах эрхтэй, халдашгүй эрхээ элдэх ёстой хүн үү. Та нар өргөсөн тангарагаасаа няцав уу” гэж асууя. Таван өнчин хүүхэд, цэл залуудаа бэлэвсэрсэн эх, шороон дор булагдсан талийгаачийн эрхийг тэгвэл хэн хамгаалах вэ. Тэдний эрхийг хамгаалдаг хууль Монголд бий. Харамсалтай нь Монголын шүүх энэ хуулийг хэрэглэж чадсангүй. Чадсангүй ч гэж дээ, хүссэнгүй...

Жич: өнчин таван хүүхдээ аргадан суугаа залуухан ээжийн төлөө, өдөр болгон ааваа санаж уйлах тавын таван өнчин хүүхдийн төлөө, амь насаараа хохирч энэ орчлонгоос одсон иргэн Б гийн амьд явах эрхийн төлөө, хамгийн гол нь Монголын шүүхэд шударга ёс тогтоохын төлөө энэ хэргийг эцсийн шийдвэр гартал сэтгүүлч би үнэнийг мэдээлнэ. Салхитын мөнгөний ордыг хууль бусаар хятадуудад өгөхдөө авилга авсан 17 шүүгчийн хэрэгт иргэний анхан шатны иргэний , давах шатны , дээд шүүхийн шүүгч нар бүлэглэн хуйвалдаж авлига авсан хэрэг илэрч дуулиан болсныг мартах учиргүй. Харин одоо эрүүгийн танхимын шүүгч нар нэг л биш ээ. Сэтгүүлч Мөнхбаясгалан би эрэн сурвалжлах сэтгүүлчийнхээ хүрээнд ажиллаж ноцтой баримтуудыг дэлгэх л болно. Учир нь би та нар шиг хүний урссан цус, асгаруулсан нулимс, өнчин зүрхэн дээр шударга бусын алх цохиж хэзээ ч чадахгүй үнэн нь билээ.

Amidral film - Амьдрал фильм

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан

МОНГОЛ БӨХӨНГИЙН ТОО ТОЛГОЙ ӨСЧ 8500 ГАРУЙ БОЛЖЭЭ
МОНГОЛ БӨХӨНГИЙН ТОО ТОЛГОЙ ӨСЧ 8500 ГАРУЙ БОЛЖЭЭ
 
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​