fbpx

Анна Щербакова Оросын уран гулгалтын аваргыг 3 дахь удаагаа хүртлээ


Оросын уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээний хос болон эмэгтэй ганцаарчилсан төрлийн аваргууд өчигдөр (2020.12.26) Челябинск хотод тодорлоо. Бүх Оросын төдийгүй дэлхийн анхаарлын төвд үргэлж байдаг эмэгтэй ганцаарчилсан төрлийн аваргаар өдгөө 16 настай Анна Щербакова 264.10 оноо авч рекорд тогтоон тэргүүлжээ. Тэрбээр ийнхүү Оросын аваргаар гурван жил дараалан тодорч байна. Хэдийгээр Анна Щербакова Оросын төдийгүй дэлхийн рекордыг эвдсэн ч энэхүү тэмцээн нь олон улсын тэмцээн биш байсан учир дэлхийн рекорд хэмээн бүртгээгүй гэнэ.

Харин дэд байранд 14 настай Камила Валиева 254.01 оноо авч шалгарсан бол гутгаар байранд 16 настай Александра Трусова 246.37 оноотойгоор шалгарчээ.

Анна Щербаковагийн багшаар алдарт Этери Тутберидзе ажилладаг юм. Этери Тутберидзегийн гараас олимп, дэлхийн аварга Алина Загитова, олимп, дэлхийн мөнгөн медальт Евгения Медведева зэрэг шилдэг тамирчид төрөн гарч байсан удаатай билээ.

Эх сурвалж: shuurhai.mn 


Энэ мэдээ таалагдаж байвал: