fbpx

Хакүхо М.Даваажаргал коронавирусийн халдвар авчээ


Японы Сүмо бөхийн холбооноос мэргэжлийн сүмо бөхийн аварга Хакүхо М.Даваажаргал коронавирусийн халдвар авсан талаар Майничи хэвлэлд өнөөдөр мэдээлжээ. Тодруулбал, түүнийг PCR шинжилгээ хийлгэхэд эерэг гарсан гэжээ. 

Сануулахад, 2019 оны зургадугаар сард түүний Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтийг Ерөнхийлөгч Х.Баттулга ёсчилсон юм. Улмаар Хакүхогийн Япон улсын иргэн болох хүсэлтийг 2019 оны есдүгээр сарын 3-ны өдөр албан ёсоор баталсан тухай тус улсын хэвлэлүүд мэдээлж байсан билээ. 


Энэ мэдээ таалагдаж байвал: