fbpx П.Даваадалай: Ханхад таван удаагийн давтамжтай 5 магнитудын газар хөдлөлт мэдрэгдсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 23 секунд

П.Даваадалай: Ханхад таван удаагийн давтамжтай 5 магнитудын газар хөдлөлт мэдрэгдсэн

Олон улсын газар хөдлөлтийн судалгааны байгууллагын мэдээллээр ОХУ-Монгол Улсын хилийн орчимд орон нутгийн цагаар 05:33 минутад М6.8-ийн хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэнийг бид мэдээлээд байгаа билээ.

Хамгийн гол нь энэ газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэл Улаанбаатар хотод мэдрэгдээд байгаа юм.

Ч.Батсайхан: Энэ удаагийн газар хөдлөлт голомтдоо 9 баллаар мэдрэгдэх ёстой

Энэ асуудлаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн мэргэжилтэн Ч.Батсайхан “Хөвсгөл аймгийн Ханх сумаас 35 км газарт өглөө 05.32 цагт 6.5 магнитудын газар хөдөллөө. Хүчтэй газар хөдлөлтийн чичиргээ Улаанбаатар хотын олон газар мэдрэгдээд байна. Улаанбаатарт ойролцоогоор 3 балл газар хөдөллөө. Мөн Хөвсгөл аймагтай залгаа аймгуудад чичиргээ мэдрэгдсэн. Хөвсгөл аймгийн Их-Уул суманд гэхэд 4-5 магнитудын газар хөдлөлт мэдрэгдэж байгаа.  Одоо мэдээ цуглуулах гээд явж байна. Хөвсгөл аймагт одоогийн байдлаар 40 удаа хүчтэй газар хөдлөлт болоод байна. Өмнө нь ийм хүчтэй 6.5 магнитудын газар хөдлөлт 1991 оны арванхоёрдугаар сарын 27-нд Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Бүсийн гол орчимд болж байсан. Энэ удаагийн газар хөдлөлт голомтдоо 9 баллаар мэдрэгдэх ёстой. Хэрэв тэр хэсэгт барилга байшин барьсан бол нурах аюултай” гэв.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад газар хөдлөлтийн чичирхийллийн давтамж нэмэгдсээр байгаа. Ялангуяа баруун чиглэлийн аймгуудад тэр дундаа Говь-Алтай аймагт маш олон удаагийн газар хөдлөлт болсон байдаг. Харин энэ удаагийн газар хөдлөлтийн балл өндөр, тэр хэрээр чичирхийллийн далайц Улаанбаатар хүрсэн нь олон нийтийн анхаарал татаж байна.

П.Даваадалай: Чулуун барилга, сургуулийн барилгад ан цав гарсан дуудлагаар яг одоо ажиллаж байна

Одон орон, геофизикийн хүрээлэнгийн мэргэжилтэн Ч.Батсайханы хэлснээр голомт дээрээ 9 балл хүрэх магадлалтай гэсэн билээ. Тэгвэл голомт дээрээ нөхцөл байдал ямар байгаа талаар Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд байрлах газар хөдлөлтийн станцын эрхлэгч П.Даваадалай тайлбар хийлээ.

Тэрээр “Хөвсгөл аймагт өглөө 05.32 цагт 51:21:136  кординат дээр эхний газар хөдлөлт боллоо. Тэрнээс хойш таван удаагийн давтамжтай 5 магнитудын газар хөдлөлт мэдрэгдсэн. Ханх сумын иргэд айж эмээсэн байдалтай байна. Тус суманд чулуун барилга, сүүлд баригдсан сургуулийн барилгад ан цав гарсан дуудлага, мэдээллийн дагуу Онцгой байдлын газар, Шуурхай штабынхан үзлэг хийж байна. Одоогийн байдлаар Хөвсгөл аймагтай залгаа байрлах Булган, Сэлэнгэ, Төв, Завхан, Улаанбаатар хот гээд олон газруудад газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдээд байгаа” гэлээ.

Газар хөдлөлтийн чичирхийллээс айж эмээсэн иргэд гэр орноосоо гарч гудамжинд ил талбайд нэг хэсэг зогсцгоожээ. 

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

АН-ын “хэрүүл”-ийг Дээд шүүх эцэслэх үү?

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​