fbpx

ХӨСҮТ: "Ачтан" эмнэлгийн нэг эмч, БГД-ийн 4 дүгээр хорооноос 8, БЗД-ийн 17 хорооны 4 хүнээс халдвар илэрлээ


  Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийж, шинээр 13 тохиолдол илэрсэн талаар мэдээлэв. Үүний задаргааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс 13 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, "Ачтан" эмнэлгийн тусгаарлалтад байсан нэг эмчээс халдвар илэрсэн. Мөн БГД-ийн дөрөвдүгээр хорооны батлагдсан тохиолдлын гурван гэр бүлийн 7 хүн байна. Батлагдсан тохиолдлын хөрш нэг хүн, БЗД-ийн 17 дугаар хорооны гэр бүл, хөрш 4 хүн байна.

Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдол 643 болж байна.

Бусад халдвар гарсан аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй.

Дотоодын халдвар 969 байна. 

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1469, эдгэрсэн 909, эмчлэгдэж байгаа 549 байна. Үүнээс 449 хөнгөн, 87 хүндэвтэр, 12 хүнд, 1 хүн маш хүнд байна. Сүүлийн 24 цагийн дотор 33 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа." гэлээ. 


Энэ мэдээ таалагдаж байвал: