УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн авлига өгсөн хэргээр шалгагдаж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна.
Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбат өнгөрсөн оны 10 дугаар сард хэргийг шалгаж байгаа талаар мэдээлэл өгч байв.
Баянхонгор аймгаас нэр дэвшин УИХ-д сонгогдсон А.Адьяасүрэн гишүүн нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд 100 мянган ам.доллар буюу 285 сая төгрөгийн авлига өгсөн мэдээлэл УИХ-ын сонгуулийн өмнө цацагдаж, энэ хэрэгтэй холбогдуулан түүнийг яллагдагчаар татна гэж ч яригдаж байсан. Ямартаа ч хуулийн байгууллага мөрдөн байцаалт явуулж эхэлснийг мэдээлж байсан билээ.
Тэгвэл уг асуудлаар А.Адьяасүрэнг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх санал гарч болзошгүй гэсэн мэдээлэл гараад байгаа юм. Гэвч одоогоор мөрдөн байцаах байгууллагаас ийм санал гаргаагүй байгааг УЕПГ мэдэгдлээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР