Хөвсгөл аймгийн Ханх суманд өнөөдөр дахин газар хөдөлжээ. Тодруулбал, орой 19:10 цагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Энэ талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлт судлалын салбарын дарга М.Өлзийбат:
“Ер нь газар бүрт хөдөлж байна. Хүчтэйгээс нь хэлвэл хамгийн сүүлд 20:01:15 цагт \өнөөдөр\ Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урд зүгт 18 км-ийн зайд магнитуд нь 3.8 хүчтэй газар хөдлөлт болсон. Үүнээс өмнө тус суманд 19:10 цагт 4.8 магнитудтай хөдөлсөн.
Сая шинээр 19:07:47 цагт Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос зүүн тийш 13 км-ийн зайд магнитуд нь 3.1 хүчтэй газар хөдлөлт боллоо. Энэ нь хүчтэй хөдлөлтөд тооцогдохгүй ч Өлгий хотын бүх оршин суугчид мэдрээд, дуу чимээ сонссон, сандарсан гэсэн мэдээлэл ирлээ" гэжээ.
Эх сурвалж: shuurhai.mn