Ц.Баярцогтыг 150 орчим сая төгрөгөөр торгохоор болов


Замын цагдаагийн албан хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь өөдөөс нь салаавч гаргаж танхайрсан Ц.Баярцогтод 150 сая орчим төгрөгийн торгууль ногдууллаа. Учир нь түүнийг Д.Ууганбаатар, О.Зоригтбаатар тэргүүтэй хүмүүстэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт хууль бусаар алт олборлож, улмаар түүнийхээ санхүүжилтийг босгохын тулд иргэн Д.Батбаярыг залилан мэхэлсэн хэрэгт буруутгаж байгаа юм. Улмаар Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шүүж,  прокуророос  шүүгдэгчийг нэг жил гурван сар хорих ял эдлүүлэх санал гаргасан бол шүүгчид Ц.Баярцогтыг хууль бусаар ашигт малтмал олборлосон гэм буруутайд тооцож, байгаль орчинд учруулсан 150 орчим сая төгрөгийн хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэж, ял оноогоогүй байна.  

Харин бусдыг залилсан хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна. Бусад холбогдогчдыг нь ч ялгаагүй торгох ял шийтгэжээ.

Б.Анир 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [59.153.87.32] · 2017/12/05

    terbumiin ashig olchihson amytan hedhen zoosoor torguulih yu ch bish shd. tegeed yal shiitgel baihgui shuu


  • Зол · [103.26.193.48] · 2017/12/04

    VНЭН ШИЙТГЭЛ БАГА Б/НА ЧАНГАЛАХ ЕСТОЙ САЛААВЧ ГАРЫГ ХVН ДОРОМЖИЛОХ ХУУЛЬТАЙ ШVV САЛААВЧ БАЯРЦОГТОО ЮУНДАА АЙСАН ЮМ ШУУД ШОРОНД ШААЛДАА САЛААВЧИЙГ !!!!!!!!!!!!!!


  • Иргэн · [103.26.193.48] · 2017/12/04

    20 жилийн ЯЛ огох естой салаавч баярцогтод Ял зэмэн бага Байна арайч дээ хорих естой штээ ! Баярцогт би чамд салаавч огье болон биз дээ чи огдог юм чин тэй май салаавч май май май шоронд хий Энэ Луйварчинийг !!!!!!!!!!! Шийтгэл бага Байна !