Хятадын төрийн өндөр албан тушаалтан хахууль авсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ


Бүгд найрамдах Хятад ард улсын Чонгкинг хотын дарга асан, хамгийн ирээдүйтэй улс төрчдийн нэг гэж нэрлэгддэг байсан Сун Шэнцай БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Зиньпиний авлигын эсрэг кампанит ажилд өртсөн байна.

Тэрээр 27 сая ам.долларын хахууль авч, 2002-2017 оны хооронд албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрчээ. Зарим ажиглагчдын үзэж буйгаар Ши Зиньпиний компанит ажлын зорилго нь түүний өрсөлдөгчдийг байхгүй болгох юм хэмээн тодорхойлж байна. Ямартай ч Хятад улс төрчид идсэн ууснаа үнэн зөвөөр хүлээн зөвшөөрдөг сайн талтай улс юм.

                                                          Эх сурвалж Шуурхай.мн

 


Энэ мэдээ таалагдаж байвал: