fbpx Э.Анар: Цахим мөнгөний журмаар криптовалютыг зохицуулахгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 37 секунд

Э.Анар: Цахим мөнгөний журмаар криптовалютыг зохицуулахгүй

Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анараас Цахим мөнгөний журам батлагдсантай холбогдуулан дараах тодруулгыг авлаа.

-Цахим мөнгөний журмаар юуг зохицуулах вэ?

-Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг өнгөрсөн онд Монголбанкнаас санаачлан боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж, энэ оны эхнээс мөрдөж эхэлсэн. Энэ хуульд Монгол Улсын мөнгөн тэмдэгт-төгрөгтэй адил үнэ цэнэ бүхий Монголбанкны зөвшөөрөлтэй гаргасан бэлэн бус төлбөрийн хэрэгслийг цахим мөнгө гэж тодорхойлсон байдаг. Мөн цахим мөнгө нь ямар шинжүүдтэй байх талаар тодорхой заасан. Тодруулбал, мөнгөн дүн нь цахим хэлбэрээр хадгалагдсан, мөнгөн хөрөнгөөр баталгаажсан, цахим мөнгө гаргагч, түүний харилцагчаас бусад гуравдагч этгээд төлбөрт хүлээн зөвшөөрсөн, цахим мөнгө нь мөнгөн хөрөнгөнд, мөнгөн хөрөнгө нь цахим мөнгөнд чөлөөтэй хөрвөх, цахим мөнгө нь зээлийн эх үүсвэр болохгүй,нэг цахим мөнгө нь нэг төгрөгтэй тэнцүү байхгэсэншинжүүдийг нэгэн зэрэг агуулна гэжтус хуулинд заасан байдаг. Эндээс онцлох шинж бол цахим мөнгө нь түүнийг гаргаж байгаа этгээд, түүний хэрэглэгч хоёроос гадна гурав дахь этгээд буюу ямар нэгэн дэлгүүр, үйлчилгээний газар энэ цахим мөнгийг хүлээн зөвшөөрч, төлбөрт хүлээн авч байх ёстой гэсэн үг. Мөнгөн хөрөнгөөр баталгаажсан байна гэдэгт гаргасан нэг цахим мөнгөний цаана нэг төгрөгийн баталгаа хөрөнгө банкинд байршина гэсэн үг. Мөн цахим мөнгө нь төгрөгт нэгийг харьцах нэг зарчмаар буюу нэг төгрөг нь нэг цахим мөнгө болж байх ёстой, энэ хөрвүүлэлтэнд ямар нэг ханшийн зөрүү байж болохгүй гэж заасан байгаа.

-Тэгвэл, хэн цахим мөнгөн гаргах эрхтэй вэ?

-Монголбанкнаас зөвшөөрөл авсан хуулийн этгээд нь дээр дурьдсан шинжийг агуулсан цахим мөнгийг гаргаж, Монгол Улсын төлбөр тооцоонд чөлөөтэй ашиглаж болно. Зөвшөөрөл олгох үйл явц болон эрх зүйн нарийн зохицуулалтыг ойлгомжтой болгох зорилгоор Монголбанкнаас “Цахим мөнгөний журам”-ыг саяхан баталж, 6 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх гэж байна. Журмыг бүрэн эхээр нь Монголбанкны албан ёсны цахим хуудас болох mongolbank.mn д байрлуулсан байгаа.

-Цахим мөнгөний үйлчилгээ гэж чухам юуг хэлж байна, тодруулвал?

-Цахим мөнгөний үйлчилгээнд бараа ажил үйлчилгээний төлбөр төлөх,цахим мөнгийг нэг хэрэглэгчээс нөгөөд шилжүүлэх, мөнгөн хөрөнгийг цахим мөнгөнд хөрвүүлэх, буцаан хөрвүүлэх, дансны үлдэгдэл шалгах, хуулга авах гэсэн үндсэн үйлдлүүд багтана. Мөн цахим мөнгөний үйлчилгээ эрхэлж байгаа этгээд эдгээр бүх үйлчилгээг өөрийн гэрээт төлөөлөгчөөр дамжуулан хэрэглэгчдэд хүргэх боломжтой юм. Ингэснээр цахим мөнгөний үйлчилгээ үзүүлэхийн тулд заавал салбар, нэгж байгуулж өндөр зардал гаргахгүй, үйлчилгээг олон нийтэд хүргэхэд хялбар болох юм.

-Цахим мөнгө гаргахын тулд зөвшөөрлийг яаж авах тухай зөвлөнө үү?

-Цахим мөнгөний үйлчилгээ нь зөвхөн банкаар хязгаарлагдахгүй, бүх төрлийн хуулийн этгээд энэ үйлчилгээг эрхлэхээр зөвшөөрөл авах боломжтой. Иймд цахим мөнгөний үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлагыг нэлээн өндөр байхаар журамд тусгасан. Цахим мөнгөний үйлчилгээ эрхлэгч нь хэрэглэгч, гэрээт төлөөлөгч, цахим мөнгийг төлбөрт хүлээн авах үйлчилгээний байгууллагатай байгуулах гэрээнд заавал тусгах заалтуудыг журамд тодорхой тусгасан. Энэ нь цахим мөнгөний хэрэглэгчийн эрхийг хамгаалах зорилготой.

Цахим мөнгө нь өдөр тутмын, жижиглэнгийн гүйлгээ, худалдан авалтанд зориулсан төлбөрийн хэрэгсэл байх юм. Жишээлбэл, ТҮЦ-нээс ундаа авах, дэлгүүр ороод хүнсээ цуглуулах зорилгоор цахим мөнгийг ашиглахаас биш цахилгаан бараа авах, бизнесийн зорилгоор гэх мэт өндөр дүнтэй төлбөр тооцоонд ашиглахгүй. Хэрэглэгч цахим мөнгө ашиглан хийх нэг удаагийн гүйлгээний дээд хязгаарыг 1 сая, нэг өдөрт хийх гүйлгээний дээд хязгаарыг 3 сая төгрөг байхаар зохицуулсан. Энэ харьцангуй бага боловч цаанаа цахим мөнгөнөөс үүсэх эрсдэлийг бага байлгах зорилготой. Хэрэв зах зээлийн шаардлага гарвал эдгээр хязгаарыг өөрчилж, хөдөлгөх боломжтой л доо.

-Цахим мөнгөний журмын өөр бусад онцлогийн талаар тайлбарлана уу ?

-Цахим мөнгөний үйл ажиллагааг энэ журмаар зохицуулахад хэд хэдэн онцлог зүйлс бий. Нэгдүгээрт, баталгааны данс гэдэг ойлголтыг тодорхойлсон. Цахим мөнгөний үйлчилгээ эрхэлж байгаа этгээд нь өөрийн зах зээлд гаргасан нийт цахим мөнгөтэй тэнцүү хэмжээний мөнгөн хөрөнгийг баталгаа болгон энэ дансанд байршуулахаар заасан байгаа. Өөрөөр хэлбэл зах зээлд 1 сая цахим мөнгө гарвал, үүний баталгаа болох 1 сая төгрөг нь баталгааны дансанд 100% байрших ёстой гэсэн үг. Ингэж цахим мөнгөний баталгааг зуун хувь гаргуулсанаар эцсийн хэрэглэгчийг цахим мөнгөний үйлчилгээнд үүсэх аливаа эрсдэлээс бүрэн хамгаалах юм. Дараагийн онцлог зохицуулалт бол бүртгэлгүй хэрэглэгч гэсэн ойлголтыг тодорхойлсон. Ингэснээр аливаа хэрэглэгч нь цахим мөнгөний үйлчилгээ эрхлэгч дээр биеэр ирж гэрээ байгуулах шаардлагагүйгээр цахим мөнгөний үйлчилгээг авч болно. Үүний үр дүнд цахим мөнгөний үйлчилгээг олон нийтэд түргэн шуурхай, хялбар хүргэх боломж бүрдэнэ.  Банкны салбараас хол, алслагдмал газарт оршин суудаг иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүйгээр цахим мөнгөний тусламжтайгаар санхүүгийн үйлчилгээг хүргэж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой болж байгаа гэсэн үг л дээ.

-Манайх биткойн зэрэг криптовалютыг хуулиар зөвшөөрөөгүй байгаа шүү дээ. Харин иргэдийн зүгээс Цахим мөнгөний журам батлагдлаа гэхээр манай улсад криптовалютыг зөвшөөрлөө гэж ойлгоод байх шиг байна?

-Сүүлийн үед олон нийтийн сонирхлыг их татаж байгаа биткойн зэрэг криптовалютууд нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулиар тодорхойлсон цахим мөнгөний шинжүүдийг хангадаггүй. Криптовалют нь мөнгөн хөрөнгөөр баталгааждаггүй, төгрөгт чөлөөтэй хөрвөдөггүй, төгрөгтэй ижил нэгжтэй биш, төвлөрсөн хяналтбайхгүй. Тийм болохоор бүх төрлийн криптовалютууд нь цахим мөнгө биш. Энэ хоёр нь тусдаа ойлголт тул Цахим мөнгөний журмаар криптовалютуудыг зохицуулахгүй. Тийм ч учраас Монголбакнаас криптовалютын талаар хоёр ч удаа бас Санхүүгийн зохицуулах хорооноос ч мөн мэдэгдэл гаргаж байсан удаатай. Энэ мэдэгдлээр бид криптовалют нь эрсдэлтэй, хянаж зохицуулах байгууллага байдаггүй учраас хөрөнгө оруулалт хийх, ашиглаж байгаад мөнгөө алдсан,залилуулсан тохиолдолд буцаан олох ямар ч боломж байхгүй тул болгоомжтой байхыг иргэдэд сануулсан. Түүнчлэн  криптовалют нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглаж болох албан ёсны төлбөрийн хэрэгсэн биш болохыг зарласан. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-т Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний төлбөрийг зөвхөн төгрөгөөр хийнэ. Бараа, ажил, үйлчилгээний үнийг зөвхөн төгрөгөөр илэрхийлнэ гэж заасан байгаа. Нэг ёсондоо, дэлгүүрээс бараа худалдаж аваад түүний төлбөрт нь биткойн өгч болохгүй, хуулиар хориотой гэсэн үг. Одоогоор криптовалютыг зохицуулах тогтолцоо олон улсад хараахан бий болоогүй, хүлээлтийн байдалтай байна. Энд онцлон хэлэхэд криптовалютад ашиглагддаг блокчайн технологийг хориглоогүй, блокчайн технологийг ашиглах, хөгжүүлэхийг дэмжиж байгаа бөгөөд дээр дурдсан цахим мөнгө нь блокчайн технологид суурилсан байж ч болно.

-Иргэд цахим мөнгө гэхээр криптовалют гэж төсөөлж байх шиг байна. Финтек, төлбөрийн систем гэдэг талаар тайлбарлаж өгнө үү?

-Санхүүгийн технологи буюу Финтек гэдэг бол санхүүгийн үйлчилгээнд техник технологийг ашигласнаар шинэ төрлийн үйлчилгээ бий болгох эсвэл одоо байгаа үйлчилгээг амар, хялбар, түргэн, шуурхай болгоод зогсохгүй түүнээс гарах зардлыг бууруулснаар үйлчилгээний шимтгэл, хураамжийг багасгах зорилготой маш өргөн ойлголт байдаг. Харин төлбөрийн систем гэдэг нь оролцогч хооронд мөнгөн хөрөнгийн шилжүүлэг хийх, түүнтэй холбогдсон журам, дүрэм, техник технологи, програм хангамж, төлбөрийн хэрэгсэл зэрэг цогц бүтцийг хэлдэг.

Банкны салбар нэн эмзэг болсон үед Худалдаа, Хөгжлийн Банкны гүйцэтгэх удирдлагууд нь хүртэл намд элсэж буй нь ямар учиртай вэ?
Банкны салбар нэн эмзэг болсон үед Худалдаа, Хөгжлийн Банкны гүйцэтгэх удирдлагууд нь хүртэл намд элсэж буй нь ямар учиртай вэ?
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​