Солонгосын казиногоос монгол эмэгтэй 863 сая воны жэкпот хожжээ


Саяхан Солонгосын Сөүл хот дахь Walker hill Paradise casino-д Монгол эмэгтэйд 863.029.400 вон буюу ойролцоогоор 795.000 ам доллар автомат тоглоомын jackpot унасан гэнэ.  

Энэхүү аз нь алгандаа багтаж ядсан ёндоотой эмэгтэйн мэдээлэл одоогоор нийтэд дэлгэгдээгүй байгаа бөгөөд ямартай ч монгол гэдэг нь тодорхой байгаа тухай олон нийтийн сүлжээгээр шагшин ярилцаж байна.

Парадайз казино нь Инчон, Сөүл, Бусан, Чэжү зэрэг газарт салбартай бөгөөд эдгээр казино дундаас аль нэгд нь жилд ойролцоогоор ганц удаа унах магадлалтай жэкпот байдаг аж.

 500.000 воноос эхэлж өсөөд 1 тэрбум вон хүртэл өсөх байсан жэкпот ийнхүү  унасан бололтой. Одоо энэхүү жэкпот эргээд 500.000-аас эхэлж яваад ирэх жил хаа нэгтээ унах юм байна.


Энэ мэдээ таалагдаж байвал: