Фүего галт уул дэлбэрч 25 хүн амиа алдлаа


Гватемал улсын Фүего галт уул ням гарагт хоёр дахь удаа дэлбэрч, 25 хүн амь насаа алджээ.

Мөн хорь  гаруй хүн гэмтсэн байна. Галт уул дэлбэрсний дараа уулын бэл рүү халуун лав урсан, утаа, тортог нь агаарт 10 км зайд тархжээ. Шөнө дунд аврах багийнхан галт уулын ойролцоо оршин суудаг 3100 иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлж, тосгоны иргэдэд сэрэмжлүүлэг хүргүүлжээ.

Засгийн газрын Байгалийн гамшгийн зохицуулагч байгууллага CONRAD-ийн дарга энэ дэлбэрэлтийн улмаас тархсан үнс утаа 1.7 сая иргэнд сэргээх нөлөөлөх төлөвтэй хэмээн мэдээлжээ. Түүнчлэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн арван нь хүүхэд байсныг эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ.  

Мексикийн ерөнхийлөгч Энрикү Пена Нието, Эл салвадорын ерөнхийлөгч Салвадор Санчэз Сэрэн нар гүн эмгэнэл илэрхийлж, хөрш орны хувьд туслахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.     

Эх сурвалж: CNN


Энэ мэдээ таалагдаж байвал: