Нярай хүүхдийн уйлах дууны тайлал
- 24 минут
- Эрүүл мэнд
- 0
Нярай хүүхдүүд нь хэлж ярьж чаддаггүй учраас тэдэнд юу болж байгааг тодорхойлох үнэхээр хэцүү байдаг билээ. Тэгвэл тэдний уйлж буй байдлаас нь дараах дүгнэлтийг гаргаж болно.
-Хэмнэлтэйгээр хүчтэй хашгирах- Гар, тохойгоо савчин иймэрхүү янзаар уйлж байвал таны хүүхэд өлссөн байна гэсэн үг
-Удаанаар хэмнэлттэй аажуугаас чанга руу уйлах- Энэ үед таны хүүхэд эвшээлгэх, нүдээ нухаж байвал таны хүүхэд ядарсан бөгөөд унтах цаг болсон байна.
-Өндөр дуугаар чарлан хашгиран уйлах- Ихэнх нярай өвдсөн үед ингэж уйлдаг ба гэдэс дотор, эсвэл халуунаас болсон байх магадлал өндөр байдаг.
-Зөөлөн дуугаар уйлах- Таны сэтгэлийн хөдлөлийг (хэрэлдэх, уйлах,) хүлээн авах үед ихэвчлэн ингэх ба мөн танаас юм нэхэх хайр халамж нэхэх үед иймэрхүү янзаар уйлдаг байна.