fbpx Чихрийн шижинтэй хоёр хүн тутмын нэг нь оношлогдоогүй байдаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 42 секунд

Чихрийн шижинтэй хоёр хүн тутмын нэг нь оношлогдоогүй байдаг

Олон улсын чихрийн шижингийн холбооноос 2018-2019 онд Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг “Чихрийн шижин ба гэр бүл” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.
Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэх ажлын хүрээнд олон улсын чихрийн шижингийн холбооны стратеги төлөвлөгөөний дагуу гишүүн орнууддаа чихрийн шижинтэй хүнд гэр бүлийнх нь гишүүдийн анхаарал халамж туйлын чухал болохыг онцлон тэмдэглэсэн.
Энэ өдрийн гол зорилго нь Чихрийн шижин /ЧШ/ өвчний талаар мэдлэг мэдээллийг олон нийтэд түгээх, ЧШ-тэй хүний эмчилгээ, эрүүл мэндийн боловсрол, урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд гэр бүлийн гишүүдийн туслалцаа дэмжлэгийг сайжруулахад оршино.
2017 оны байдлаар Дэлхийн хэмжээнд 125 сая хүн ЧШ-ээр өвдөөд байгаа ба үүний 80% нь ЧШ-ийн хэв шинж 2 буюу урьдчилан сэргийлэх боломжтой хэлбэр юм. Тогтмол дасгал хөдөлгөөн хийх, эрүүл зохистой хооллох, амьдралын зөв хэв маягийг дадал болгоход гэр бүлийн гишүүдийн үүрэг, дэмжлэг хамгийн чухал юм. 
ЧШ-тэй 2 хүн тутмын 1 нь оношлогдоогүй байдаг.  ЧШ өвчнийг эрт оношлох нь түүний хүндрэлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд амьдралын чанар, эрүүл мэндэд эерэг нөлөөтэй. ЧШ өвчний илрэх шинж тэмдэг, эрсдэлд хүчин зүйлийг мэдсэнээр   гэр бүлийн аль нэг гишүүн нь уг өвчнөөр өвдсөн буюу өвдөх эрсдэлтэй байгааг эрт таньж болно. 
 ЧШ өвчний эмчилгээ оношилгоо асар өндөр үнэтэй. ЧШ өвчнийг үр дүнтэй эмчилж, хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд эм, инсулин таслахгүй тогтмол хэрэглэх, мэргэжлийн эмчийн хяналтанд орж шаардлагатай шижилгээ оношилгоонуудыг цаг тухайд нь хийлгэж байх. Дасгал хөдөлгөөн, эрүүл зохистой хооллолт, амьдралын зөв хэв маягийг хэвшүүлэх эрүүл мэндийн зан үйлийн сургалтанд хамрагдах шаардлагатай. Хөгжиж буй орнуудад ЧШ-тэй өвчний эмчилгээнд шаардлагатай инсулин ба сахараа хянах оношлуурын төлбөрт гэр бүлийн орлогын талаас илүү хувийг зарцуулдаг. Энэ нь тухайн гэр бүлийг эдийн засгийн дарамтад оруулж улмаар ядуурахад хүргэдэг. Эрүүл мэндийн асуудлаасаа болж ядууралд өртөхгүйн тулд  хувь хүн, гэр бүлийн гишүүд ЧШ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга барилд суралцахын зэрэгцээ төр засгаас ЧШ-тэй хүмүүсийн эмчилгээ, оношилгооны зардлыг тэдний амьдралд сөргөөр нөлөөлөхгүй хэмжээнд байлгах үүрэгтэй.
Гэр бүлийн 4 гишүүн тутмын зөвхөн 1 нь л ЧШ-ээс сэргийлэх, хянах, мэдлэг мэдээллийг хамгийн бага хэмжээнд олж мэддэг.  

Зарим оронд хийгдсэн судалгаанаас үзэхэд ЧШ-тэй өвчтөний эрүүл мэнд, амьдралын чанар нь гэр бүлийн гишүүдийнх нь тусламж дэмжлэгээс ихээхэн хамааралтай болох нь батлагдсан. Тиймээс хэрэв танай гэр бүлд ЧШ-тэй хүн байгаа бол түүнийг анхааран халамжилж эрүүл мэндийн боловсрол олж авах, эмчилгээ оношилгоондоо цагт нь  хийлгэх болон амьдралын хэв маягаа өөрчлөхөд нь туслаарай. 
Дэлхийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр:
1.    Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг Чихрийн шижингийн олон улсын холбоо (ЧШОУХ) Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-тай хамтран 1991 оноос дэлхий даяар жил бүр тодорхой уриан дор тэмдэглэж иржээ.
2.    11 сарын 14 нь чихрийн шижингийн эмчилгээнд хэрэглэдэг инсулиныг анх нээсэн Канадын, Нобелийн шагналт эрдэмтэн Фредерик Бантингийн төрсөн өдөр юм.
3.    2007 оноос Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг НҮБ-ийн ивээл дор тэмдэглэх болсон. 160 оронд 1 тэрбум гаруй хүнийг хамарч зохион байгуулагддаг ЧШ-гийн дэлхийн том арга хэмжээ юм.
4.    Монгол улс Дотоод шүүрэл судлалын тэнхим, УНТЭ-ийн Диабетийн төвтэй хамтран 1998 оноос эхлэн анх тэмдэглэж эхэлсэн бөгөөд 2003 оноос эхлэн жил бүр идэвхитэй тэмдэглэж байна.

Онцгой комиссын ажлын хэсэг хуралдлаа
Онцгой комиссын ажлын хэсэг хуралдлаа
 
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​