ХХААХҮЯ-ны ТНБД-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв


Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамны /ХХААХҮЯ/ Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө. Тодруулбал, тэрбээр удаан хугацаагаар суралцахаар болсон тул өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна. Хүсэлтийг өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, хүлээн авсан байна. 

Одоо ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад хэн өрсөлдөх нь тодорхойгүй байна. 


Энэ мэдээ таалагдаж байвал: