Эзэн богд Чингис хааны зургийг доромжилсон Хятад эрийг нэг жилийн ялаар шийтгэжээ


Эзэн богд Чингис хааны зургийг доромжилсон Хятад эрийн тухай асуудал олон олон Монголчуудын бухимдал дургүйцлийг төрүүлж байсан билээ.

Тэгвэл уг этгээдийг Хятадын шүүх нэг жилийн хорих ялаар шийтгэжээ. Энэ тухай мэдээллийг өчигдрөөс эхлэн Хятадын мэдээллийн хэрэгсэлээр цацаж эхэллээ. Цаашид Чингис хааныг доромжилсон хэнийг ч чанга хатуу шийтгэдэг болж байгаа юм байна. Энэхүү зураг цахим ертөнцөд цацагдсан даруй Өвөр Монголчууд маш олноор дургүйцэл илэрхийлж, уг Хятад эрийн амь нас аюул заналд ороод байсан юм. 

 

Гадаад мэдээ


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [202.179.24.128] · 2017/12/14

    юутай ч Шийтгэж Гэхдээ л Их Эзэн Хаанийг маань доромжилж гутаасан шүү дээ Арай л бага Шийтгэл оноож дээ


  • баагии · [203.91.118.254] · 2017/12/14

    Мао-Зедуны хөргийг ингэсэн бол шууд л цаазлах байсан даа. Уг эзэн Чингис маань юун Мао аан?