fbpx ПУТИНЫ ЯЛАЛТЫН НУУЦ ЮУНД БАЙДАГ ВЭ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 33 секунд

ПУТИНЫ ЯЛАЛТЫН НУУЦ ЮУНД БАЙДАГ ВЭ?

ОХУ олон жилийн турш геополитикийн зөрчилдөөний ихэнх тохиолдолд ялалт байгуулж байсан. Үүний шалтгаан нь тус улсын ерөнхийлөгч Владимир Путины эзэмшсэн гайхалтай боловсролтой холбоотой гэж Францын “Ле Фигаро” сонинд бичжээ.Тэнд бичсэнээр  “Путин газарзүйн талаарх ойлголт, дэлхийн  улс төрийн газрын зураг, орон бүрийн гол шинж чанарын талаар мэдлэг ихтэй. Энэ нь олон улсын  тавцанд ОХУ-ын амжилтад чухал үүрэг гүйцэтгэдэг” гэжээ. 

Тухайлбал, ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд  Александр Ткачёвийг гахайн мах Индонезид нийлүүлэх талаар илтгэл танилцуулж байсан өдрийг дурссан байна.  Энэ үеэр ерөнхийлөгч Владимир Путин түүний алдааг залруулснаас гадна түүнд Индонез нь лалын шашинтай орон, лалын шашинтнууд гахайн мах иддэггүй болохыг сануулжээ. Үүнээс гадна бусад орны төрийн тэргүүн нараас Владимир Путин олон соёлын хоорондоо ялгаатайг мэддэг. Мөн дэлхий ертөнцийг эерэгээр харж, дэлхийд ноёрхдог голлогч орны  сэтгэлгээний ойлголтыг мэддэг ерөнхийлөгч юм.

Түүнчлэн барууны орны түнш нараасаа ялгаатай нь Владимир Путин түүнтэй адилхан  сэтгэж бодож байгаа бусад орны тэргүүн нар шиг байр сууринаас ханддаггүй.  Учир нь тэр боловсрол дахь соёлын ялгаа, сэтгэхүйг ойлгодог болохыг сонинд онцолжээ. Нөгөө талаар барууны орны төрийн тэргүүнүүд олон жилийн турш ерөнхийлөгч Владимир Путиныг эсэргүүцэж ирсэн нь тэд газарзүйн байрлалын талаар  юу ч мэддэггүйтэй холбоотой гэв. Николас Саркози, Жорж Буш нар анх төрийн эрхэнд гарахдаа  шийтүүд,суннит нарын хоорондын ялгааг мэддэггүй байсан. Иймээс тэдний  Ойрхи Дорнодод явуулсан улс төрийн бодлогыг бүтэлгүйтэхэд хүргэсэн ажээ.  Үүнтэй төстэй үйл явдал одооны төрийн тэргүүн нарт тохиолдож байна. Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Австрийг Австралитай, түүний түнш Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон Францын  нэг хот Францын Гвинейг Америк тивийн  Гвиней аралтай андуурдаг гэж боддог гэснийг сонинд  бичжээ.

Мөн барууны орны тэргүүн нар газарзүйн мэдлэг багатай байдгийн улмаас олон улсын геостратегийн гол асуудлыг ойлгодоггүй гэсэн байна. Тухайлбал, Малид исламын шашинтнуудыг Францын ашиг сонирхлыг эсэргүүцэгчид гэж үздэг. Харин Сирид тэднийг ерөнхийлөгч Башар Асадын эсрэг тэмцдэг холбоотон гэж үздэг байна. Үүний шалтгааныг хэвлэлд бичсэнээр барууны орнууд, АНУ-д газарзүйн хичээлийг бага, дунд сургуульд заавал үзэх ёстой хичээлийн хөтөлбөрт оруулаагүйтэй холбоотой гэжээ. Мөн Францын  боловсрол, сургалтын төвүүдэд ч энэ хичээлд их цаг зарцуулдаггүй юм байна.

Хоёр дахь шалтгаан нь барууны орны ихэнх төрийн тэргүүнүүд энэ талаар сонирхдоггүй. Зөвхөн эдийн засаг, санхүү­гийн асуудал эсвэл огт хэрэг­гүй сэдвийг сонирхдог гэсэн байна. Иймээс энэ орнуудад олон жилийн турш тэдэнд хэн нь дайсан, найз болох, дэлхийд  энхтайвныг тогтоохын тулд улс орнууд яагаад тогтвортой байдлаа алдахгүй байх ёстойгоос гадна ,дэлхийн орнуудын хоорондын жинхэнэ харилцаа аль боло­хыг  зөвшөөрсөн стра­теги гэж байдаггүй. Энэ нь геополитикийн сал­барт олон алдаа гаргахад хүргэсэн.

Үүнийхээ шанг ч гэсэн хүртэж байна. Тухайлбал, ОХУ, өөр оронд алан хядагчдын бүлэглэл гэж үздэг Исламын шашинт улс бий болсон. 2003 онд АНУ, Сирийн зэвсэгт хүчний дэмжлэгтэйгээр Иракийг сүйтгэсэн гэж сонинд бичжээ. Үүнээс гадна “Ле Фигаро” сонин барууны орнуудыг  зэвсэгт хүчин, эдийн засаг, улс төрийн хувьд хүчтэй гэж үздэг. Гэхдээ ОХУ дэлхийн бүх нутагт хэрэгжүүлэх тодорхой стратегийг баримталдгаараа дэлхий дахинд болж байгаа ихэнх мөргөлдөөн,маргаанд байнга ялалт байгуулдаг болохыг онцолжээ.

Зууны мэдээ
Х.Оюунболд

Элбэгдоржийн гаргасан алдааг бид амсахаараа нэг болсон
Элбэгдоржийн гаргасан алдааг бид амсахаараа нэг болсон
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​