Шинэ он ойртмогц янз бүрийн шалгаруулалттай шагнал, урамшууллын “хур бууж” эхэлдэг. Монголын залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Next stop” ёслол энэ сарын 30-нд болох ажээ Тухайлбал, Монголын залуучуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Next Stop” ёслолын арга хэмжээний үеэр шагнал гардах магадлалтай хүмүүсийн жагсаалтад УИХ-ын гишүүн Д.Гантулга, С.Жавхлан нарын нэрийг дэвшүүлж, сонгон шалгаруулалтыг хийж эхэлжээ. Тэдний дотор УИХ- ын гишүүн, Зам тээврийн сайд асан “фото зурагчин” М.Зоригтын нэрийг дэвшүүлэн өрсөлдүүлж байгаад мань эр эгдүүцэж “Багахан доромжлоорой, Next Stop” гэж твиттер хуудастаа жиргэсэн байна. Үүнийг нь харсан зарим жиргээчид “Монголын залуучуудын холбоо хүмүүсээс нь зөвшөөрөл авахгүйгээр номинацидаа нэр дэвшүүлдэг юм уу” хэмээн гайхах хүмүүс цөөнгүй байна.