fbpx Дэлхийн босоо бөх Д.Сумъяа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
3 минут 19 секунд

Дэлхийн босоо бөх Д.Сумъяа

ОХУ-ын Санкт-Петрбургт болсон “Мастерс” тэмцээн өндөрлөлөө. Жин тус бүрт дэлхийн чансааг тэргүүлж байгаа 16 жүдоч урилгаар оролцдог болохоор дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс илүү өрсөлдөөн дунд болдог юм “Мастерс” тэмцээн. Долоо дахь удаагийн энэ тэмцээнд манай улсаас 14 жүдоч хүч үзэж хоёр алт, хоёр хүрэл медальтайгаар багийн дүнгээр хоёрт жагслаа. Дөрвөн медаль авсан амжилт тэмцээний зөвхөн эхний өдрийнх байв. Тэмцээний дараагийн өдөр барилдсан манай жүдочид медалийн тоог нэмж чадаагүй ажээ.

“Мастерс”-д түрүүлсэн тамирчин чансааны 1800 оноо авахаас гадна 6000 ам.долларын шагналтай. Уг шагналыг эмэгтэйчүүдийн 57 кг-д зодоглосон олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа, эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан ОУХМ Г.Хэрлэн нар гардан авч Санкт-Петрбургийн тэнгэрт Монгол төрийн дууллаа эгшиглүүлэв. “Мастерс” тэмцээн долоон удаа болоход дөрөвт нь түрүүлсэн ганц бөх бол манай Д.Сумъяа боллоо. Түүний араас Францын алдарт жүдоч Тедди Ринер, Японы алдарт бөх Микү Таширо нар гурав түрүүлсэн амжилтаараа нэхэж явна.

“Аюултай Монгол” гэдэг хочоороо дэлхийн, олон улсын тавцанд танил болсон гавьяат тамирчин С.Мияарагчаа Солонгосын Сүвонд болсон анхны тэмцээнээс эхлээд мөн хоёр удаа түрүүлсэн байдаг юм. Энэ удаа Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяаг бусдаас онцлов. Тэрээр саяын тэмцээнд өрсөлдөгч бүрээ цэвэр орхиж финалд шалгараад алтан медалийн төлөө барилдаанд олимп, дэлхийн олон удаагийн аварга Японы алдарт бөх Ёшида Цукасатай дэвжээнд гараад илүүрхэн нэмэлт цагт торгуулиар ялсан юм. Өмнө нь дэлхийн аваргаар түүнтэй таарахдаа бүтэн 13 минут барилдаж базари үнэлгээгээр буулган авсан амжилтаа ийнхүү ахиулсан нь энэ жинд босоо бөх гэдгээ дахин харуулж чадлаа.

Жүдогийн түүхээс үзэхэд эмэгтэй 57 кг-ын жинд олимп, дэлхийн аваргаас эхлээд тив, олон улсын аль ч тэмцээнд сүүлийн 20-иод жил япон жүдочид л аваргалж ирсэн байдаг. Тэгвэл одоо Д.Сумъяагийн үе эхэлж гэж хэлж болноо доо. Тэр сүүлийн хоёр жилд жиндээ дэлхийн чансааг тэргүүлж байгаа. Тэргүүлэх тэргүүлэхдээ бүр хол яваа юм. Зөвхөн энэ жил гэхэд ДАШТ, Абу-Дабигийн “Их дуулга”, “Мастерс” гээд хэд хэдэн томоохон тэмцээнд Д.Сумъяа аваргалсан. Харин Японы Токиогийн “Их дуулга”-д очоогүй өнжсөн. Очсон бол бас л түрүүлэх байсан болов уу. Японы алдартай бөхийг сөхрүүлдэг ганц хүн Д.Сумъяа л юм чинь дээ. Тиймээс түүнийг дэлхийн босоо бөх гэж нэрлэдэг боллоо.

Д.Надмид

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ДУУЛИАНТ ХЭРГИЙН МӨРДӨН БАЙЦААЛТ ЯМАР ШАТАНД БАЙНА ВЭ

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!
Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​