Сонгино хайрханы хишиг барилдаанд Улсын арслан Энхтөгсийн Оюунболд түрүүллээ


Монгол бөхийн түүхэн дэх Арван засгийн наадмыг орлох Дөрвөн уулын хишиг барилдааны ээлжит цуврал "Чингис хаан" банкны нэрэмжит "Сонгино хайрханы хишиг" өндөр чансаатай шилдэг 128 бөхийн барилдаан өнөөдөр "Монгол бөхийн өргөө"-нд боллоо.

Чансаа өндөр 128 бөх зодоглосон "Чингис хаан" банкны нэрэмжит Сонгино хайрханы хишиг барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул Улсын арслан Энхтөгсийн Оюунболд түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул улсын начин Нацагсүрэнгийн Золбоо үзүүрлэлээ.

Их шөвөгт Хѳвсгѳл аймаг Галт сумын уугуул ѳсѳх идэр начин Ч. Хѳхчирэнгэр, Булган аймгийн Сэлэнгэ сумын уугуул улсын начин Д.Амарсайхан нар шөвгөрлөө.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • zochin · [202.72.245.122] · 2019/04/23

    owooshdee