Буудлагын дэлхийн цом: ОУХМ Э.Даваахүү Токиогийн олимпийн эрхээ авлаа


Монголын Буудлага спортын тамирчдын “Токио 2020” Олимпийн наадмын хоёр дахь эрхийг эрэгтэй гар бууны төрлийн 10 метрийн дасгалд ОУХМ ЭНХТАЙВАНЫ ДАВААХҮҮ маань авч чадлаа. Тэрээр БНХАУ-ын нийслэл Бээжин хотод 04 дүгээр сарын 20-29-ны өдрүүдэд зохиогдож буй Дэлхийн цомын цуврал тэмцээний өнөөдөр болсон хийн гар бууны эрэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд 577.9 оноогоор 5-р байранд шалгарч Олимпийн наадмын эрхээ авлаа.

Ийнхүү Монголын Буудлага спортын тамирчдаас “Токио 2020” Олимпийн наадмын хоёр дахь эрхийг 2008 оноос хойш тасралтгүй 11 жил хичээллэсний эцэст авч чадсан ОУХМ Э.Даваахүүдээ баяр хүргэхийн зэрэгцээ Олимпийн наадмын медальтан болохыг ерөөе.

ОУХМ Э.Даваахүү маань булган сүүлтэй байх болтугай...


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Zulaa · [103.26.194.104] · 2019/04/30

    Amjilt huu mini ekh orond ni naadah chini "maash", bur mash ikh heregtei bna shuu. Hicheegeerei hemeeh aldard Japan ugiig helehees.