Улстөр / 2019/05/01 / 35

У.Хүрэлсүх “Цагаан суваргын ордыг төрд буцааж авна” гэсэн нь худлаа болж таарав уу  



Өнгөрсөн онд Ерөнхий сайдыг огцруулах эсэх тухай бүтэн өдрийн турш хуралдсан УИХ-ын чуулганы хэрүүл  маргааны үеэр  Н.Номтойбаяр нь У.Хүрэлсүхийн “Чи бол 30 гэр бүлийнхний нэг. Цагаан суваргын ордыг чинь төрд буцааж авна. Танай гэр бүл 32 лицензтэй” гэх зэргээр дайрч давшилсны хариуд “Та намайг зөндөө их доромжиллоо.  Дараа хоёулаа шүүхийн танхимд уулзана шүү” гэж байлаа.  Харин У.Хүрэлсүхийг дэмжигч фанатууд нь  уухай хашгиран, цахим сүлжээгээр “Цагаан суваргыг төрд буцааж өг” хэмээн Н.Номтойбаярыг зогсоо зайгүй балбаж эхэлсэн юм. Тэгвэл саяхнаас Цагаан суваргын ордыг тойрсон иймэрхүү хар бараан хэл ам, хэрүүл шуугиан гэнэт намжиж, нөхцөл байдал бүр эсрэгээрээ эргэж байх шиг байна. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх нь хэлсэндээ хүрч чадсангүй. Түүний анх УИХ-ын чуулганы танхимд Н.Номтойбаяр руу тийнхүү томорч, Цагаан суваргын ордыг төрийн мэдэлд буцааж авна гэсэн нь бүр талаар өнгөрөөд, ор үндэсгүй худлаа зүйл болж таарч байна. 

Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт байдаг зэс, молибдений Цагаан суваргын орд нь 1950-иад оноос улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн гэх боловч ашиглалтын нөөцийг баталгаажуулаагүй зэрэг  дутуу хийсэн зүйл цөөнгүй байжээ. Гэхдээ тус орд нь  250.4 сая тонн хүдэр, 1.8 сая тонн зэс, 66.1 сая тонн молибден, 11.2 тонн алтны  нөөцөөрөө Оюутолгой, Эрдэнэтийн дараа орох манай улсын стратегийн ордуудын нэг юм.

2014 онд УИХ-ын хаврын чуулганаар энэхүү ордыг ашиглах тухай хэлэлцээд төрийн мэдлээс гаргаж, Н.Номтойбаярын аав Б.Нямтайширын МАК компанид зуун хувь эзэмшүүлэхээр шийдсэн нь тухайн үедээ хэрүүлийн бас нэг том алим болж байлаа. Ашигт малтмалын тухай хуулиар  уг нь стратегийн ийм ордыг ашиглахдаа төрийн мэдэлд 34 хувь нь оногдох ёстой байсан боловч улсын төсвөөс илүүчлэх мөнгө байхгүй байсан тул хөрөнгө оруулалтыг хувааж хариуцах боломжгүй байжээ. Энэ үед МАК-ын захирал Б.Нямтайшир “Хэрвээ Монголын төр энэ хувиа эзэмшинэ гэвэл баяжуулах үйлдвэр барихад шаардагдаад байгаа 1.2 тэрбум ам.доллараас 350 сая ам.долларыг нь гаргаж өгөөд 34 хувиа эзэмших хэрэгтэй. Чадахгүй бол Цагаан суваргын ордын лиценцийг эзэмшиж байгаагийн хувьд бид гадаадын улс орнуудаас хөрөнгө оруулалт татаж, гадныхантай хамтрахаас өөр замгүй” гэж байлаа.  Ингээд Цагаан суваргын ордыг МАК-д эзэмшүүлэхээр болсон УИХ-ын тогтоолыг УИХ-ын гишүүн асан Л.Цог эсэргүүцэн “Үндсэн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд хандсан юм. Цэц нь харин түүний гомдолыг авч хэлэлцээд “УИХ-ын шийдвэр зөв байна. Үндсэн хууль зөрчөөгүй” гэж үзсэн байв. Үндсэндээ уг ордын талаарх маргаан ийнхүү эцэслэгджээ.

Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь энэ бүхнийг нарийн судалж үзэлгүй, зүгээр л олон түмнээс оноо цуглуулах гэсэн үү, яасан, нэг л их сэтгэлийн хөөрлөөр  “Цагаан суваргын ордыг төрийн мэдэлд заавал авна” хэмээн гараа зангидаж зүтгээд сүүлдээ дийлэхээ болив бололтой. Нэг үгээр хэлбэл, Цагаан суварга дээр Б.Нямтайширын нэгэнт эхлүүлсэн зэс молбидений үйлдвэрлэлийн суурь тавих бүтээн байгуулалтыг зогсоогоод, төрийн мэдэлд авч 34 хувийг нь эзэмших бэл бэнчин өнөөгийн Засгийн газарт байхгүйгээс гадна Герман зэрэг улс орнуудаас тэнд оруулж буй хөрөнгө оруулалтыг гацаах нь утгагүйгээр барахгүй бүр тэнэг хэрэг болох байжээ. 

Саяхан Бээжин хотод болж өнгөрсөн “Бүс ба Зам” Олон улсын Дээд хэмжээний уулзалтын үеэр Жиансу Хенгюан Интернэшнл Инженеринг” компанийн захирал Шү Хуйлонг, МАК-ын охин компани болох “Эрдэнэс-Цагаан Суварга” компанийн гүйцэтгэх захирал Г.Цогт нар Цагаан Суваргын зэс-молибденийн үйлдвэрийн төслийн санхүүжилт шийдэгдсэнээс хойш 26 сар буюу 2021 оны 7 дугаар сарын 1-ний дотор үйлдвэрийн туршилтын залгалтыг хийх нөхцөл бүхий гүйцэтгэлийн Ерөнхий гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэ нь Монголд Эрдэнэтийн дараа хоёр дахь зэс-молибдений үйлдвэр ашиглалтад орох цаг тун ойртож буй хэрэг ажээ.

О.Баяр

Шуурхай.мн 



  • DR. UROLOGIST · [105.112.36.229] · 2019/06/08

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443


  • Цолмон · [43.228.129.20] · 2019/06/02

    Улс орноо улс шиг улс болгож хөгжүүлий гэвэл эхлээд хууль шүүх цагдаагийнхаа байгууллагыг өөрийнхөө хүмүүсээр бүрдүүлээд цалин хөлсийг нь хангалттай өгөөд хууль ёсыг шудрагаар сахиулж хууль хүн бүхэнд тэгш үйлчилдэг болгож чадвал хэн ерөнхийлөгч байх юмар нам сонгуульд ялсан байсан ямарч хамаагүй улс ороны хөгжил ердөө ганц хоёр жилийн дараа гэхэд л ном журмандаа орж цаашлаад тав арван жилийн дараа манай жижиг эдийн засаг хэд дахин тэлж катар кувейт шиг байн чинээоэг орон улс болно Гол нь шудрага ёсыг тогтоох энийг зөвхөн ерөнхий сайд л хийж чадна Нямдорж сайд бол худлаа


  • иргэн · [103.26.194.175] · 2019/05/06

    Chadaad hiigeed buteegeed yavj bui humuusiig companuudiig bitgii horigloochee. Uls orond l heregtei shuudee. Mongoliin buh hun amd ach tus n irne. Tur harin demjih heregtei.


  • zochin · [66.181.186.56] · 2019/05/06

    350 000 000 $ baihgui uls um uu Eronhii saidaa Eronhiilogchoo bolioroo ta nar


  • Зочин · [119.40.98.10] · 2019/05/06

    Хууль бусаар хүч түрэмгийлж авахгүй бол өөрөөр авах боломж байхгүй...тэд хуулийн дагуу МУ-аа хөгжүүлэхийн төлөө энэ бүтээн байгуулалтыг хийж байгаа...


  • Зочин · [81.65.90.50] · 2019/05/05

    Хүрэлсүхэд амаар нь сагатал мөнгө чихчихэждээ


  • Ganaa · [202.9.43.193] · 2019/05/05

    Ер нь гадныхтай ниилж хулгай хиигээд тэднээр гэмт хэрэгээ хаацаалах юм даа?


  • зочин · [66.181.176.56] · 2019/05/05

    Нөгөө шудрага хотын дарга маань налайхын тэндерийг хамсаатандаа өгч байх юм ядахнаа чанартай хийгээсэй билээ


  • Ж.Алтангэрэл · [59.153.85.65] · 2019/05/05

    “Цагаан суваргын ордыг төрд буцааж авна” гэсэн нь худлаа..., гэдэг үг өгүүлбэрийг унших, сонсоход хүн бүрт өөр өөр сэтгэгдэл төрж, дотоод сэтгэлд нь хүчтэй гал асах болно гэдгийг би мэдэж байна. Өнөөдөр төр мөнгөгүй, эдийн засаг нь боломж хязгаарагдмал байж болох ч, Гэвч ирээдүй үүнийг уучлахгүй шүү, ард түмэн гэж ер нь хэн юм бэ?, ирээдүйд тэдэнд юу учрах бол гэдгийг хэн тааж хэлэх юм бэ?, ЕТГ-ын даргын хэлдэг шиг үнэт баялагаа худалдан монголын бүх хүнд хүртээх нь хамгийн зөв шийдэл шүү..., би өөрөөр олон зүйлийн баримттай ил болсон юмыг энд бичиж цаг үрээд яахав, энэ асуудал хэрхэн үнэн зөв шийдэж чадах эсэхийг монголын ард түмэн, ирээдүй, сонгогч түмэн бүгд харан хүлээж байна. ".МОНГОЛ ЯЛНА" гэдэг хоосон үг биш гэдгийг хүн бүр санах хэрэгтэй байна.


  • Zochin · [66.181.184.75] · 2019/05/04

    Ene setgvvlchid dotor mongolchuudiig ev tvnjingvi bailgah sonirholtoi nuhdvvd ih baina shvv zaaval hervvl us honzond urialaad l .........


  • зочин · [66.181.185.174] · 2019/05/04

    Ерѳнхий сайдаа Цагаан суваргаа улсдаа буцаан хурааж авья.тэгээд хѳрѳнгѳ оруулсан кампанитай нь ха траад тѳслийг цааш үргэлжлүүлээд тѳрийн ѳмчийн компани болгож ард түмэндээ ногдол ашиг олгоё.зориг бүхнийг ялна.


  • Зочин · [66.181.176.119] · 2019/05/03

    MAK HEZEE CH MONGOLIIG AVJ YAVAAGUI YAVAH CH UGUI HULSNII GULUGNUUD BITGII BULTREED BAI MAK-n NEREER NOMTOIBAYAR L BAYJSAN


  • Иргэн · [64.119.17.224] · 2019/05/03

    Энэ ер нь ингэхэд юу бүтээв ээ? Худлаа л цамнаад бүлтрээд байхаас өөрөөр?


  • МАК · [202.126.89.99] · 2019/05/03

    МОНГОЛ УЛСЫГ АВЧ ЯВЖ БАЙГАА ЦӨӨХӨН КОМПАНИЙН НЭГ МАК ЯАХ АРГАГҮЙ МӨН ХАРИН Ч ЦАГААН СУВРАГЫГ АМЬДРУУЛЖ АЖИЛЛУУЛАХ БОДИТ АЖИЛ ХИЙЖ БАЙГААА ТЭРНИЙ ОРОНД ЯМАРЧ АШИГ ОРЛОГО ӨГДӨГГҮЙ МОНГОЛЫН БАЯЛГЫГ МӨЛЖИЖ БАЙГАА ГАДААД НЭРТЭЙ ЛУЙВРЫН ОЛОН УУЛ УУРХАЙ АЖИЛЛАЖ БАЙНА ТЭДНИЙГ Л ЦЭГЦЛЭХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ


  • зочин · [202.21.117.210] · 2019/05/03

    худлаа юм ярьж олон түмний толгойг эргүүлж байна бүхэл бүтэн улсыг тэжээх хэмжээний ордыг нэг хулгайч эзэмшин гэж байж болох уу энэ чинь ариун явдалуу хэрвээ эзэмшие гэж гуйгаад байгаа бол тодорхой болзолтойгоор эзэмшүүлэх хэрэгтэй


  • зочин · [202.21.117.210] · 2019/05/03

    авилгал хулгайтай тэмцэх хятад арга нь хамгийн сайн арга болоод байна хятадаас суралц хуулиа өөрчил тэгээд улсдаа ашигтай хууль гаргаад ав яаж авсан тэр аргаар нь ав


  • Зочин · [150.129.142.93] · 2019/05/03

    Улс татвараа сайн ав. Тэр чинь л гол болохоос улсад байх, хувьд байх ялгаагүй ш дээ. ЕС татвараа авчихсан гэсэн үг


  • Зочин · [202.179.6.82] · 2019/05/03

    Цагаан суваргыг төрд авна гэсэн яасан бэ, хугацаа чинь дууслаа.


  • Зочин · [66.181.183.139] · 2019/05/03

    эцэг нь мэдээлэлдойр байхдаа хамаг өнгөтэй лицензийг нь түүсэн гээ биз ээ


  • Ж.Алтангэрэл · [59.153.85.85] · 2019/05/02

    Монгол Улсын хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаад хүн бүр л баярлаж байдаг... Гэхдээ анх яаж лиценз авсан их эргэлзээтэй байдагт л гол учир байна. Хуучнаар НАХЯ-нд ажиллаж байхдаа бүр... Уул уурхайн ордууд хариуцсан ажилтан байж байгаад төр бужигнах үед албан тушаалдаа ойрхон байсан / мэдээлэлд ойр /учир тэр лицензүүдийг авсан байгаа юм. Энэ бол гэмт хэрэг шүү уг нь... одоо л өөрөөр тайлбарлаж байгаа шүү дээ...Ер нь шударга ёс гэж байдаг бол их том асуудал үүсэх учиртай юм.


  • иргэн · [112.72.11.124] · 2019/05/02

    Н.Номтойбаяр Уул уурхайн компанитай гэж дуулаагүй Харин аав нь 1990-ээд бусдын нэгэн адил мэргэжлийн уурхайчин хүний хувьд лицензийг тухайн үеийн хуулийн дагуу авсан гэдэг. Нямтайширт 400 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт өгвөл Уг уурхайг буцааж өгч бололгүй яахав Харин Инженер маркшейдер (уулын прокурор гэгддэг) оффшорт мөнгө хадгалуулаагүй улс орны бүтээн байгуулалтад их хэмжээний бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийсэн нь нэн сайшаалтай гэж үзэж байна.


  • Зочин · [66.181.176.119] · 2019/05/02

    ENE BOL HULGAICH LUIVARCHDIIN UMCH BISH ARD TUMNII UMCH SHUUU


  • Zochin · [122.201.28.7] · 2019/05/02

    Hudlaa surjignehees uur yum algaa


  • ИРГЭН · [203.91.115.43] · 2019/05/02

    УЛСЫН ИХ ХУРАЛ ХОЁР ТАНХИМТАЙ БОЛОХГҮЙ БОЛ ЛУЙВАР ТАРХИНААСАА ГАЗАР АВЧ ХЭНД Ч ДИЙЛДЭХГҮЙ НОВШНУУДЫН БӨӨГНӨРӨЛИЙН ҮҮР УУРХАЙ БОЛСОН.УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ХАЛДАШГҮЙ БҮРЭН ЭРХ ГЭДГИЙГ ЦУЦЛАХ,ХЭЛСЭН ҮГНИЙХЭЭ ТӨЛӨӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ ГЭХ МЭТ ЗҮЙЛИЙГ АЛГА БОЛГОХ ХЭРЭГТЭЙ.БАС ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЖ СОНГОДГИЙГ БҮРМӨСӨН БОЛИХ ЗЭРЭГ АЖЛУУДЫН НЭН ЯАРАЛТАЙ ХИЙХ


  • зочин · [66.181.161.33] · 2019/05/02

    энэ төрийн эрх мэдэлд хүрсэн нөхдүүд бүгд худлаа улс орны хөгжлөөс монгол хүн сайхан амьдрах боломжийн эсрэг энэ олон жил хойш нь татаж байхад итгэж хууртаж байдаг бид өөрсөдөө том тэнэгүүд шүүдээ оюутолгой эрдэнэт цагаан суврага таван толгой нефьтийн ордууд байгаад төрийн авах хувь хэмжээгээ тэр дор нь авч чадаад импортоосооо салаад экспорт руу зүтгээд сошиалын солиоролоосоо салаад эрс өөр зөв бодлоготой төрийг бий болгож чадвал хөгжил сайхан амьдрал хаяанд байна даа харин батзандан нямбаатар болд аюурсайхан оюунэрдэнэ хүк женко энэ улс төрчид биш шүү


  • mulguunuud · [59.153.85.104] · 2019/05/01

    nomtoibayaraas belneer xaxuulid 600 saeiig awsan xun xudlaa surjigenj bxgui yu


  • Zochin · [213.61.242.164] · 2019/05/01

    Tord butsaaj avna gedeg bol bolohgui,harin huulin daguu 34% l butsaaj avah deeree tohiroh heregtei


  • Бат · [202.9.43.210] · 2019/05/01

    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо


  • demii · [150.129.142.243] · 2019/05/01

    manangiin shinechilsen huvilbar daa harj l baiy


  • иргэн · [66.181.179.97] · 2019/05/01

    Хүрэлсүхээ наад хэдэн хурган дарга нараа цэгцлээчээ Намын нэр баастсан зандан пизданууд олширчээ, Тэр Зандангийн туслах Төмөртөөмөө мөн нөгөө бандааш новшийг дахиад хэнтийд нэр дэвшүүлнэ ч гэх шиг юу яваад байна, Наад банди нарынхаа занданг тайлуул , Хотын дарга амрсайханыг гүээ мөн эрхлүүлж байнаа ааа Таньд итгэх итгэл алдарч байна шүү энэ мэтчилэн


  • Иргэн · [203.91.119.94] · 2019/05/01

    Төрийхөнд итгэх ямарч боломж алгаа?!


  • lalariig tewshiin tewruul · [198.16.78.43] · 2019/05/01

    nomt nyant 2 bandiig gachin bolgoochee


  • Бат · [202.179.7.34] · 2019/05/01

    Мөнгө авсан байж таараа. Хүрэлсүх чинь өнгөрсөн жил тэрбум төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгө орлогоо мэдүүлсэн байсан гахай үүрч үзээгүй хүн иймэрхүү байдлаар дарамталж мөнгө авдаг байж таараа


  • Зочин · [103.9.89.18] · 2019/05/01

    Хүрэлсүх хахууль аваад чимээгүй болж байгаа юм уу


  • зочин · [124.158.95.138] · 2019/05/01

    яасан ч но-той нөхдүүд байдгын бие биенийхээ урьханд барьцаалагдсан нөхдүүд