О.Орхон, Ц.Пүрэвтүвшин, Б.Мөнхбаатар нарыг хооронд нь уулзуулахгүй


Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац”-ын захирал Ц.Пүрэвтүвшин, ТУЗ-ийн дарга Б.Мөнхбаатар нарт таслан сэргийлэх (хилээр гарахыг хориглох, цагдан хорих зэрэг) арга хэмжээ авхуулах санал Нийслэлийн Прокурорын газраас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд уржигдар хүргүүлсэн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Гэвч дээрх хүмүүсийн өмгөөлөгч нар шүүгчээс татгалзсанаар хурлыг хойшлуулсан юм. Харин тус шүүхийн ерөнхий шүүгч нь өмгөөлөгч нарынх нь хүсэлтийг хүлээн авахаас татгалзсанаар өчигдөр хэлэлцсэн байна. Улмаар дээрх гурван хүнийг хилээр гарахыг хориглох, хооронд нь уулзуулахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ. Өмнөх өдөр нь дээрх хүмүүстэй хамт яллагдагчаар татагдсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт тус банкны удирдах албан тушаалтнуудтай уулзуулахгүй байхаар шүүх захирамж гаргаад буй билээ. Дашрамд дурдахад, өнгөрсөн мягмар гарагийн шөнө 30 хоногийн хугацаатай цагдан хорьсон Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн бие муудсан гэх мэдээлэл өчигдөр цахим орчинд тархсан ч хорих байгууллагын эх сурвалжууд түүнийг эрс няцаасан юм.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [202.126.89.103] · 2019/06/02

    Иргэдээ хуурсан тэнэг шийдвэр байнаа. Нууц газар тухтай уулзаж төлөвлөгөөгөө боловсруулж байгаа даа


  • Зочин · [119.40.103.3] · 2019/06/02

    ene delhiid mongold l iim ineedtei hugiin yum boldog bhdaa


  • ИЙМ шүүгч монголд олширсон. МӨНГӨтэй хүнд үйлчилж авлига авах сонирхолдоо дийдсэн шүүгч нарын толгойг илээд байх уу? ТЭДНЭЭС салах ёстой юу?


  • Баатархүү · [202.9.42.150] · 2019/06/01

    Ийм инээд хүрмээр ярьж биднийгээ басамжлах юм даа. Энэ хэргийн шүүх прокурор шийдэхгүй нь тодорхой байна л даа


  • Зочин · [202.126.88.61] · 2019/05/31

    уулзуулахгүй гэж ямар шийдвэр байдаг юм бол луйварчид уулзая гэвэл захирамжтай захирамжгүй уулзана шүү дээ


  • Зочин · [182.160.39.160] · 2019/05/31

    ZA BOLI DO ALI HEDIIN HOORONDOO UGSEED BUH HERGEE BALLSAN IIMERHUU MONGOLIIN ESREG AJILDAG ADGIIN NOBSHNUUDIIG SHUUD TSAASHNA HARUULAACH PUTIN SHIG SHUUD USTGA


  • Зочин · [81.65.90.50] · 2019/05/31

    Одоо эд нарын архаг, хурц гээд хамаг өвчин бүх эд эрхтэн дээр нь илэрнэ


  • Зочин · [66.181.182.16] · 2019/05/31

    Энэ маяглал ч Луйварчдын гэм биш, зан даа.


  • Зочин · [202.179.26.163] · 2019/05/31

    Хулгай хийсэн мөнгөөрөө биеээ дээд зэргээр эмчлүүлсэн гэсэн. Наадах чинь залилах арга хэрэглэж байна.


  • зочин · [203.217.139.225] · 2019/05/31

    Уулзуулахгүй гээд яах юм бэ? Угаасаа бүх зүйлээ нийлж хувилдаад бүх хувилбараа тооцоолоод , тохиолдол болгоны хувилбараа нарийвчлаад дүрэмээ тогтоосон байгаа шүү дээ ??? Тулгаад тасла, Хурааж болох хөрөнгийг нь авч , өрөө дарахад ашиглаа