fbpx Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Улаанбаатар хотын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 57 секунд

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Улаанбаатар хотын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь “Улаанбаатар хотын телехяналтын нэгдсэн системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах журам” батлах тухай байв.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/667 дугаар захирамжаар телехяналтын нэгдсэн системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах журмыг батлуулан ажилласан. Гэвч нутгийн захиргааны байгууллагууд нь тухайн журмын биелэлтийг хангаж ажиллахгүй байгаа тул өнөөдрийг хүртэл стандартын бус хэрэгцээ шаардлага хангахгүй камер суурилуулах, засвар үйлчилгээний зардлыг зориулалтын дагуу ашиглахгүй, нэгдсэн төлөвлөлт, бүртгэл байхгүй зэрэг дутагдал байнга давтагдан гарсаар байна. Иймд энэхүү журамд дутагдаад буй байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, хариуцлага алдсан албан хаагчдын хүлээх хариуцлагыг тодорхой болгон, камертай холбоотой техникийн тодорхойлолтыг хуучин журмаас хасч тодорхойлолт гаргах ажлыг тухайн байгууллагын онцлог, шийдэлд тааруулж гаргахаар тусгасан хэмээн нийслэлийн Инноваци технологийн асуудал хариуцсан төслийн удирдагч М.Халиунбат танилцуулсан юм. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, журмын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулж, дараагийн хуралдаанаар шийдвэрлэхээр тогтож хойшлууллаа.

Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь “Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай” танилцуулгыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай зөвлөлийн гишүүдэд хүргэлээ. Тодруулбал, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2008 оны 141 дүгээр тогтоолоор түүх, соёлын дурсгалт газрын зориулалтаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Хамбын овооны “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх цогцолбор газар”-ын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай юм. Зөвлөлийн гишүүд энэ асуудлыг хэлэлцэж, нийслэлийн нутаг дэвсгэрт үүнтэй адил хэлмэгдүүлэлт болсон газрууд цөөнгүй байгаа тул цаашид холбогдох мэргэжлийн байгууллагуудаас дэмжлэг авч, судалгаа шинжилгээг нарийвчлан хийлгэж, тэр орчимд зөвшөөрөлгүй буусан айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, хашаалах асуудлыг судалж ажиллахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг чиглэл болгов.

“Нийслэлийн хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэв

Зөвлөлийн хуралдаанд “Нийслэлийн хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай” асуудлыг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ууганбаяр танилцуулсан юм. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 29 дүгээр тогтоолын 2-т “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан Нийслэлийн хилийн цэсэд өөрчлөлт оруулах, Шинэ хот /Аэросити/-ыг түшиглэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудлаар холбогдох шийдвэрийн төсөл боловсруулан УИХ-аар шийдвэрлүүлэх талаар шуурхай арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд, нийслэлийн Засаг даргад даалгасан. Тус тогтоолын хэрэгжилтийг хангуулах зорилгоор нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас Шинэ хот /Аэросити/-ын хилийн цэсийг 25.282 га талбайгаар тогтоох саналыг боловсруулан зөвлөлийн хуралдаанд танилцуулж байгаагаа уламжлав. Энэ асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, нэмэлт оруулсан санал болон мэдээллүүдийг дахин нягталж нэгтгэн, дараагийн зөвлөлийн хуралдаанаар оруулж, эцэслэн хэлэлцэхээр тогтлоо.

Зургаан дүүргийн 30 байршлыг “Нийтийн эдэлбэр” газарт хамруулан тогтооно

Мөн хуралдаанд “Нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээ тогтоох тухай” асуудлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай танилцуулав. Тэрбээр  “Нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалах зорилгын хүрээнд иргэдийн аюулгүй, амар тайван амарч, зугаалахад таатай орчинг бүрдүүлж чадахуйц, улс төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн хөшөө дурсгал, урлагийн бүтээл бүхий байгууламжтай ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн газруудыг сонгосон. Судалгаанаас бусдын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бүхий нийтээр ашиглаж буй 30 байршлыг эхний ээлжинд тогтоон энэ байршлуудыг “Нийтийн эдэлбэр” газарт хамруулан тогтоож, хамгаалалтад авах, ашиглалтын байдалд хяналт тавих, тохижилт, арчилгааг дүүргүүдийн Засаг дарга нарт гэрээний үндсэн дээр хариуцуулах, газрын мэдээллийн санд нийтийн эдэлбэрийн газрын зориулалтаар бүртгэх саналтай байна” хэмээн уламжилж, зөвлөлийн гишүүдээр хэлэлцүүлэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотод одоогоор мэдээлэл нь тодорхой болсон энэ 30 байршлаас өөр дахин хэчнээн газрыг тусгай хэрэгцээний нийтийн эдэлбэр газарт хамруулах боломжтойг судалж, цаашид хамруулах боломжтой ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгүүдийн мэдээллийг нягтлан гаргаж, үе шаттайгаар нэмээд явах шаардлагатай” гэдгийг онцолж хэлсэн юм.

Энэ асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй гэсэн зургаан дүүргийн нийт 30 байршлын нийтийн эзэмшлийн амралт, зугаалгын талбай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг “Нийтийн эдэлбэр” газарт хамруулан тогтоох асуудлыг дэмжиж, НИТХ-д оруулахаар болов.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ЦАХИМ СОНГУУЛЬ:
ЦАХИМ СОНГУУЛЬ: "АРДЫН ЭЛЧ"-ҮҮДИЙН ӨНГӨРСӨН ЦАГ ҮЕИЙН ЭЕРЭГ, СӨРӨГ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТАНИЛЦ...
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​