"Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа"-ны үндсэн үр дүнг танилцуулах сeминар хэлэлцүүлгийг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймагт зохион байгууллаа. Сeминар, хэлэлцүүлэг нь судалгааны үр дүнг бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч болон хэрэглэгчдэд танилцуулах, ашиглах, цаашид хамтран ажиллах, бодлогын зөвлөмж боловсруулах зорилготой юм.
Семинарт Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Ганболд, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Төмөрбаатар, ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга З.Хүслэн, статистикч Т.Оюунсүрэн, аймгийн статистикийн хэлтсийн албан хаагчид, аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Боловсрол, соёлын газар, Эрүүл мэндийн газар, ЕБС-ийн нийгмийн ажилтнууд болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож мэдээлэл авлаа. Сeминарт оролцогчид бүлэгт хуваагдан хэлэлцүүлэг өрнүүлж, санал дүгнэлтээ хэллээ.