fbpx

Салхитын ордоос 7 шүүгч 125 сая долларын авилга авсан


УИХ-ын дарга Г.Занданшатар нэгэн “ноцтой” мэдээллийг задаллаа. Тэр “13 шүүгчийн авилгын хэргийг баримтаар нотолсон. Авилга авч байгаа видео бичлэг нь байгаа. Долоон шүүгч Салхитын ордоос 125 сая ам.долларын авилга авсан” гэв. Ерөнхийлөгч 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсний цаад шалтгаан энэ  бололтой 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр орой 21.00 цагийн үед зарлиг гаргаж, 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Үүнд дөрвөн
Ерөнхий шүүгч,Улсын дээд шүүхийн таван шүүгч багтсан байна.
Зарлигтаа "Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн саналыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь Хавсралтад дурдсан нэр бүхий 17 шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсүгэй" гэжээ. 
 

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгч хэн хэн байв

1. Б.Цолмонбаатар – Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
2. Э.Халиунбаяр – Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
3. Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгч;
4. Б.Сайханцэцэг – Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
5. Д.Цолмон – Улсын дээд шүүхийн шүүгч;
6. Г.Цагаанцоож – Улсын дээд шүүхийн шүүгч;
7. Ж.Оюунтунгалаг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
8. Д.Дэлгэрцэцэг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
9. Д.Байгалмаа – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
10. Х.Сонинбаяр – Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн;
11. П.Золзаяа – Улсын дээд шүүхийн шүүгч;
12. С.Амардэлгэр – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
13. Т.Энхжаргал – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
14. Б.Нармандах – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
15. С.Төмөрбат – Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
16. Н.Нарантуяа – Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
17. П.Туяат – Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч”


Энэ мэдээ таалагдаж байвал: