fbpx УИХ-ын Ж.Мөнхбат тойрогтоо үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Манай 76
Огноо
Унших
3 минут 15 секунд

УИХ-ын Ж.Мөнхбат тойрогтоо үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг хийлээ

Монгол Улсын Их Хурал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зургадугаар сарын 18-нд хийж, хуралдаанд оролцсон 62 гишүүний 61 нь буюу 98.4 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжсэн билээ. Харин төслийн хоёр дахь хэлэлцүүлэг энэ долоо хоногийн лхагва гариг буюу энэ сарын 26-ны өдрөөс эхэлнэ.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын хуулийн 11.4-т  “Хэлэлцүүлэг хоорондын хугацаа, хэлэлцэж байгаа асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран долоогоос доошгүй ажлын өдөр байх бөгөөд дээд хязгаарыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тогтоож болно. Энэ хугацаанд байнгын хороо, гишүүд олон нийтийн санаа бодлыг сонсох, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг хийж дүгнэлтээ гаргана” гэж заасны дагуу  УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат сонгогдсон тойрогтоо ажиллаж, иргэдийн санал бодлыг сонслоо.

Хэлэлцүүлэгт Архангай аймгийн Хашаат, Хотонт, Өгийнуур, Өлзийт сумын 480 гаруй гаруй иргэдийн төлөөлөл оролцож санал, хүсэлтээ хэлсэн юм. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Архангай аймгийн нутгийн зөвлөлийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны зөвлөх н.Солонго Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах болсон нийгмийн хэрэгцээ, шаардлагын талаар болон Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулах, Гүйцэтгэх засаглалын тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангах,  Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой дөрвөн багц асуудлын хүрээнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгаад байгаа талаар иргэд сонгогчдод танилцуулав.

Иргэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дэжиж буйгаа илэрхийлээд, цаашид хоёр, гурав дахь хэлэлцүүлгийн явцад Ерөнхий сайдаас бусад нь “давхар дээл”-гүй байх, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох, УИХ-ын гишүүдийг хариуцлагажуулах, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн тоо болон томилогдох хугацааг эргэн харах, сум, дүүргийг ижил түвшинд авч үздэг байдлыг өөрчлөх зэрэг саналыг түлхүү хэлж байв. Мөн хүний эрхийг хангасан, хүндээ чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх суурийг тавих хэрэгтэйг ч сануулж байсан юм.

Иргэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах цаг нь болсон гэж дэмжиж байна. Гэхдээ “Долоо хэмжиж, нэг огтлох” зарчим баримтлах нь зөв гэсэн гэсэн саналыг дийлэнх иргэд гаргаж байсан юм. Ялангуяа, сумын иргэд нь Засаг даргаа сонгодог болох, сумын Засаг дарга багийн Засаг даргыг томилдог болох саналыг иргэдийн дийлэнх олонхи нь дэмжиж байлаа. Ийнхүү иргэд нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар бүхэлд нь асууж, хариулт авахын зэрэгцээ санал бодлоо илэрхийлсэн юм.

Х. Баделхан сайд та ТББ-д толгойгоо мэдүүлж, барилгачдаа хохироох хэрэггүй шүү

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​