Г.Занданшатар: Зориуд хорлон сүйтгэх ажиллагаа явуулаад байна уу


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 13.00 цагт ирц бүрдэж хуралдаж эхэлсэн юм. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг эхлүүлэх ёстой байв. Гэтэл хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан  асуулт асууж, үг хэлэх гишүүд нэрсээ өгөх гэсэн боловч техникийн саатал гарч гишүүдийг бухимдуулж, чуулганы хуралдаан завсарлав.  

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Нэр орохгүй байна. Хариуцлагатай асуудал ярьж байхад техник нь ч бэлэн биш, ер нь юу нь ч бэлэн биш байна”   

УИХ-ын дарга Г.Занданшатар “Техникийн алба  дандаа ингэж асуудал гаргах юм. Байгалийн баялаг ярих гэхээр зориуд санаатайгаар хорлон сүйтгэх ажиллагаа явагдаад байгааа юм уу? Зориуд ингэж үймүүлж байна” гэв.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Эрх баригч нам ирцээ бүрдүүлж хурлаа цагтаа эхлүүлж байгаарай, зунжин хүлээлээ та нарыг” гэв.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Ард түмний нэр барьж худлаа байгалийн баялаг гэж ярьдгаа боль. Дандаа ард түмний нэр барьж хулгай хийдгээ боль та нар. Тэнгэр бурхан хүртэл цаанаас зохицуулаад хэлэлцүүлэхгүй гээд байгаа юм биш үү. Техникийн асуудлаа зохицуулаач ээ” хэмээв. 

Ийн техникийн саатал гарсан тул техникээ зассаны дараа чуулганыг хуралдуулахаар болов. 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • иргэд олон түмэн · [59.153.115.146] · 2019/09/09

    УИХ юм л бол техникийн саатал гарлаа гэж хурал нь хойшлож завсарлаж байх юм,ингэж байхаасаа ичдэг ч болоосой,энүүнийг чинь засуулаж бэлэн байлгаж болдгүй зүйл үү?УИХ-д хариуцлага сахилга бат гэж байна уу?хамаг л болохгүй бүтэхгүй,хууль зөрчсөн юмнууд эндээс л гардаг,нэр хүнд ч гэж байхгүй болж,олон түмнээс ч ичдэг болоосой,төрийн нэр хүнд төсөв мөнгөө бодоод ингэж мунгинаж байхаар тарвал дээр юм биш үү?